МУГЖ С.ЖАВХЛАН САНГИЙН САЙДААС 4 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХСЭН ЭСЭХ ТАЛААР ЦЕГ-С ТАЙЛБАР ХИЙВ

Мугж С.Жавхлан, Баярмагнай нар хамаг монгол төслийг хэрэгжүүлнэ хэмээн сангийн сайдаас 4 тэрбум төгрөг шантаажилсан асуудлаар ЦЕГ-с тайлбар хийлээ. 

Уг гомдол мэдээллийн дагуу сангийн сайд Жавхлан болон тухайн яаманд ажилладаг 3 гэрчээс мэдүүлэг авсан. 10-р сарын 20-21 өдрүүдэд МУГЖ С.Жавхлан руу цагдаагийн албанаас нийт 11 удаа залгасан боловч утсаа авахгүй үл ойшоосон асуудал гарсан. Тэрээр  10-р сарын 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудсыг хүлээж аваагүй , өнөөдөр буюу 22 өдөр прокурорын дуудах хуудсыг дахин хүлээн авсангүй. Өөрөө ирээд тайлбар өгөөч хэмээн удаа дараа ийнхүү мэдэгдсэн боловч ирээгүй учир дараагийн арга хэмжээ бол албадан ирүүлэх байдаг хэмээжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.