ОБЕГ: 75 настай иргэн галд өртөж амиа алджээ

Өчигдөр буюу 2021/10/23-нд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, толгойтын гудамжинд гэр  шатаж байна гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах ангийн алба хаагчид ирж улмаар таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ. 

Уг гэрт 75 настай иргэн галд өртөж амиа алдан, 65 настай иргэн угаартаж яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэж өгсөн харамсалтай явдал болжээ.

Сэрэмжлүүлэг: Иймд галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан анхаарал, болгоомжтой байхыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.