ТӨРСӨН ДҮҮГЭЭ ХӨНӨӨСӨН Г-Д 15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Чингэлтэй дүүрэгт 2020 оны арваннэгдүгээр сард төрсөн дүүгийнхээ амийг онц ноцтойгоор хохироосон хэрэг гарсан.

Иргэн Г-г Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын амь насыг хохироосон хэрэгт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

Тэгвэл Улсын Дээд шүүхийнхяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр иргэн Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, эдлэх ялыг 15 жилээр тогтоов.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.