Youtube бүх төрлийн вакциныг эсэргүүцсэн худал мэдээллүүдийг устгана

Хүлээн зөвшөөрөгдсөн вакцинуудын эсрэг хуурамч мэдээлэл тараасан бүхий л контентыг устгана хэмээн Youtube-ийн зүгээс мэдэгдлээ.

ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакциныг аюултай, аутизм, хорт хавдар, үргүйдэл үүсгэдэг гэх худал мэдээллүүд багтаж байгаа.

Youtube ийнхүү томоохон бодлого барьж эхэлсэн бөгөөд худал мэдээлэл тараасан хаягуудыг ч устгах аж.Худал мэдээлэлтэй өнгөрсөн жилээс тэмцэж эхэлсэн бөгөөд КОВИД-19-ийн вакцинтай холбоотой 130 мянга гаруй видеог одоогийн байдлаар устгаад байна.

Цаашлаад томуу, улаанбурхан зэрэг бусад түгээмэл өвчний вакцинуудын эсрэг худал мэдээллийг устгаж эхлэхээр болж байгаа юм.

Вакцины шинэ туршилт, бүтэлгүйдэл болон амжилт, вакцин хийлгэсэн хүмүүсийн үр дүнгийн талаарх ярилцлага зэрэг түүхэн бичлэгүүдийг устгахгүй.

Өнгөрсөн хоёрдугаар сард Facebook, гуравдугаар сард Twitter компани ийм бодлого барьж эхэлсэн.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.