Иргэн бүрт “e-Mongolia” -д Digital ID үүслээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдсан.Өдгөө нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлээд байгаа.   

Тэд нэг жилийн ой дээрээ иргэн бүрт Digital ID үүсгэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжүүлэн иргэд,олон нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй.

Цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх  нь  дотоод журмаараа зохицуулсан байдаг.

Шинэчлэгдсэн “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. 

Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.