Хятад улс Тайвань руу 38 байлдааны онгоц илгээжээ

Тайванийн Батлан хамгаалах яамнаас Хятад улс Тайвань орчмын тэнгэрт 38 байлдааны онгоцоо илгээж хилийн бүсийг зөрчсөн гэж хэмээн мэдээллээ.

Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах бүсийн хилийг БНХАУ-ын Ардын армийн агаарын цэргийн хүчний онгоцнууд хоёр удаагийн ээлжээр нэвтэрсэн байна.

SU-30 сөнөөгч

Тэдгээр онгоцнууд дунд 28 ширхэг "J-16" сөнөөгч, дөрвөн ширхэг "Su-30" сөнөөгч, 4 ширхэг "H-6" бөмбөгдөг болон нэг "Y-8" шумбагч онгоц сөнөөгч, нэг KJ-500 онгоц байсан аж.

Хятадын 28 онгоц өнгөрсөн зургадугаар сард мөн л бүсийн хил нэвтэрч байсан юм.

H-6 бөмбөгдөгчH-6 бөмбөгдөгч

Y-8 шумбагч онгоц сөнөөгчY-8 шумбагч онгоц сөнөөгч

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.