Чимэглэлийн болон Башир цэцэгнээс шүлхий хачиг илэрчээ

Замын-Үүд боомтоор “Цэцэгт мэндчилгээ” ХХК-ны башир цэцгэнд  Монгол Улсад хязгаарлагдмал, хөнөөлт шавж бүхий шүлхий хачиг /үхсэн хэлбэрээр/ байсныг мэргэжлийн хяналтынхан өнгөрсөн сарын 26-нд илрүүлж устгалд оруулжээ. 

Тус компанийн Башир цэцэгнээс өнгөрсөн сарын 30-нд дахин шүлхий хачиг илэрсэн.Мөн энэ сарын 2-нд Гардения ХХК-ий чимэглэлийн цэцгэнд шүлхий хачиг илэрсэн. 

Түүнчлэн шар буурцгийн уураг, нойтон салфетка, хуванцар сав зэргийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр хилээр нэвтрүүлэх гэж байсныг боомтын алба хаагчид илрүүлэн, шуурхай  арга хэмжээ авчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.