One Championship-ын тулаан Монголд болно

Ази тивийн хамгийн том холбоо One Championship-ын "Road to One - 2022" холимог тулааны тэмцээн Монголд болно.

Тус холбооны үүсгэн байгуулагч Чатри Ситиодтон ийнхүү мэдээлсэн бөгөөд энэ долоо хоногт нээлтээ хийсэн "Мөсөн өргөө" буюу "Steppe Arena"-д зохиох аж.

One Championship-ын дэд ерөнхийлөгч Рич Франклин "Steppe Arena бол дэлхийн стандартад нийцсэн Монгол дахь анхны байгууламж" хэмээжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.