СПОРТ, УЛСТӨР НЭГ ЗАМААР ЯВААД ӨӨДӨЛСӨН ТҮҮХ БАЙХГҮЙ !

Үндэсний бөхөөс даяар дурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, сүмогийн Кёкүшюзан Д.Батбаяр гээд спортын дэвжээг улс төрийн суудлаар сольсон тамирчид олон бий. Мөн ерөнхийлөгч Х.Баттулга ч тэр энэ жагсаалтад орно. Мөн улс аймгийн цолтой олон бөхчүүд одоо аймаг, сумын засаг дарга хийгээд явж байгаа. 


Жишээ нь :  Булган аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар гээд л бөхчүүдээр дүүрсэн. 


Монгол улсын томоохон спортын холбоодыг улстөрчид л атгасаар ирлээ. Яагаад улстөрчид тухайн холбоодод байх ёстой вэ? тэд баян, эрх мэдэлтэй тиймээс ч тэднээс татгалзаж чаддаггүй.

                                                    Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан /БСШУ-ын сайд асан/ 


                                            Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар /Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд/ 


                                                   Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Н.Энхболд /УИХ-ын гишүүн/ 


                      Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын туслах асан Ц.Чингарьд


                                          

                             Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга / Шинэ намын орон нутаг хариуцсан дэд дарга/ 

                                                   Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй /НИТХ-ын дарга асан/ 

                                            Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн асан/ 


                                                   Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд /УИХ-ын гишүүн асан/ 

                     Тулааны урлаг, тулалдааны спортын зөвлөлийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Цогтбаатар /УИХ-ын гишүүн/


Уг нь хуучны сайхан жишгээрээ спортынхон нь спортоо авч явбал сайн талтай. Харин улс төрчид нь улстөрөө л хөөгөөд явах хэрэгтэй. Тиймээс ч одоо холион бантан хутгаж бүх зүйлд орооцолдох дуртай Улстөрийхөн спортоос савраа татаж зүгээр спортоо дэмжээд, хөгжүүлээд явахад анхаарах хэрэгтэй байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.