Мэнэнгийн талд анхны бага сургууль байгууллаа

Дорнод аймгийн Сум , орон нутгийн хөгжлийн сангаас нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Матад сумын Мэнэн баг 1-5 дугаар ангийн 125 хүүхэд сурах хүчин чадал, боловсон ариун цэврийн байгууламжтай бага сургууль ашиглалтанд орлоо.

Одоогоор Мэнэн багийн малчид, хилчдийн 30 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн бөгөөд 12 ажлын байр бий болж байгаа юм.

Сургуульд явахын тулд тус багийн хүүхдүүд сум болон аймгийн төвд гэрээсээ хол дотуур байранд эсвэл айлд амьдардаг.Зарим нь эцэг эхийнхээ аль нэгтэй сум, аймгийн төвийг барааддаг байсан нь г санхүүд хүндрэл үүсгэх цаашлаад гэр бүлийг холдуулах шалтгаан болж байжээ.

Харин одоо тус багийн болон хилчдийн хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явж, суралцах бүрэн боломж бүрдсэнд хязгаар нутгийн иргэд баяртай байна.





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.