“Вандебо” хамтлагийн зурагт дэвтэр

Сүүлийн үед залуусын дунд нэлээд нэрд гараад байгаа  “Вандебо” хамтлаг богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. “Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл гаргаж ирсэн гэлцдэг тус хамтлагийнхан оюутан, сурагчдын дэвтрийн нүүр чимэхээр “Улаанбаатар принт” компанитай гэрээ хийжээ. Ш.Энхжамц өвөө Ванган, эмээ Дэжидийнхээ нэрний эхний үеийг авснаар “Ванде” харин Б.Эрдэнэболд нэрийнхээ жинхэнэ нэрний товчлолоор “Эбо” гэх болжээ. “Вандебо” гэсэн нэр ийм учиртай аж.   Олон сайхан зурагаараа дэвтрийн нүүрийг чимж фэнүүдийнхээ гар дээр очихнээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.