ТАРВАГА АГНАСАН, МАХЫГ НЬ ХУДАЛДАН АВСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн нутагт 22 ширхэг тарвага агнан махыг нь худалдан авсан зөрчлийг шалгаж тарвага агнасан 4 иргэнд тус бүр 150.000 төгрөгийн торгууль, махыг нь худалдан авч Арвайхээр сумруу тээвэрлэсэн 1 иргэнд 300.000 төгрөгийн торгууль оногдуулж байгаль орчинд учирсан хохирлын 7.660.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.



Тарвага агнахад ашигласан 3 ширхэг бууг Цагдаагийн газарт, 22 ширхэг тарвагны нойтон маханд тахалын шинжилгээ хийлгэхээр ЗӨСТ-д тус тус шилжүүллээ.



Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар нь тарвага агнасан, мах түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг авч ажиллаж байна. 
Тарвага агнасан, мах, арьс түүхий эдийг худалдсан, худалдан авсан талаар баттай мэдээлэл өгвөл байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.4-д заасны дагуу нийт торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох журамтай бөгөөд мэдээллийг нууцална.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.