Чингисхаанд жүжигчин Г.Амгаланбаатар тоглоно

Улсын Драмын Эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн “Хаадын хаан”түүхэн жүжгийн дүр зарлах үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт УДЭТ-ын тайзнаа тоглогдсон билээ.

“Хаадын хаан” жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, зохиолчоор МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од , хувцасны зураачаар Соёлын тэргүүний ажилтан Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид тайзны бүтээл болгохоор ажиллаж байна.

“Хаадын хаан” жүжгээрээ эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж үзэгч олонд мэдрүүлнэ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.