Э.Аминхүслэн соло уран бүтээл гаргана

“The wasabies” хамтлагийн гишүүн асан Э.Аминхүслэн хувийн амьдралаа зохион хамтлагаасаа гарч ээж хэмээх эрхэм алдарыг зүүгээд удаагүй байгаа билээ. Тэгвэл тун удахгүй соло уран бүтээл гаргахаа төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү.

Тус хамтлаг нь Францын Star Academy шоуны монгол хувилбар болох Оддын Академи реалити шоунаас төрөн гарсан охидын хамтлаг байсан билээ.

Э.Аминхүслэнгийн хувьд хамтлагтаа өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон чадварлаг залуу уран бүтээлч билээ. Түүний хувьд үе тэнгийнхээ залууг насны ханиар сонгон анхны үрээ өлгийдэн аваад байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.