Ц.НЯМДОРЖ ТӨРД БАЙГАА ЦАГТ С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ИЛРЭХГҮЙ !!!

Намбарын Энхбаярын хүслийг гүйцээхийн тулд засагт өөрчлөлт оруулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг УЕП болгоод оронд нь Шадар сайд С.Амарсайханыг томилж, С.Амарсайханы суудлыг Намбарын хүүд бэлэглэх тухай бор шувууг ойрын өдрүүдэд хэвлэлээр цөөнгүй ниссэн. УИХ-ын 2020 оны сонгуулиар  Орхон аймагт нэр дэвшин ялагдал хүлээсэн Цэндийн Нямдорж  одоогийн засгийн газрын гал тогоог хариуцан ажиллах болсоор долоон сарын нүүр үзээд байна.

Энэ хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс оноосон ял шийтгэлээ эдлэж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулахын тулд ЗГХЭГ-ын даргын албыг ашигласнаас өөрөөр юу ч хийсэнгүй

Ц.Нямдорж 2015 оноос хойш, сүүлийн таван жил хүн амины онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг л өмгөөлж ирсэн.


 Өдгөө захиалагчийн хэргийг замхруулаад зогсохгүй хэрэгтнүүдийг хэдийнээ суллаад явуулчихсан. Энэ нь Ц.Нямдорж төрд байгаа цагт С.Зоригийн хэрэг илрэхгүй гэдэг нь  үнэн болж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлээ гэж хэвлэлийн хурал зарлан, ар гэрийнхнээс нь уучлалт гуйж суусан Ц.Нямдорж сайд өнөөдөр цар тахлаар 1000 шахам хүнээ алдчихаад байхад уучлалт гуйх нь бүү хэл эмгэнэл ч илэрхийлсэнгүй.  Эндээс харвал иргэд нь эмнэлгийн гадаа үхэх, эрүүдэн шүүлгэх нь Ц.Нямдоржийн эрх ашигт хамаагүй гэсэн үг. Тэгэхээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлсэн “Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан” гэх үг үнэн  болох нь ойлгомжтой болжээ. Тэр тусмаа экс тагнуулын хэлсэнчлэн  “Үеийн үед хувийнхаа эрх ашгийг намын эрх ашиг болгож ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ингэж завхруулах, юу ч биш болгох, гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх зайлшгүй нэг шалтаг, шалтгаан Ц.Нямдоржид байна. Улс төрийн болон далд сонирхол яах аргагүй байна” гэдэг бүүр ч үнэн бололтой. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг үндэслэн Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай  зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох ёстой.

Товчхондоо, Ц.Нямдоржийг Улсын Ерөнхий прокурор болох хүсэлтийг хүлээж авах эсэхийг У.Хүрэлсүх шийднэ гэсэн үг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтооход хараат бус, бие даасан шүүх, прокурорын байгууллага хамгийн чухал болохыг байнга хэлж, анхааруулж ирсэн хүн.  Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч “Хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийн төлөө ажиллахаа” амалсан.

Эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй эвсэхэд бэлэн Ц.Нямдоржийн хувьд Улсын ерөнхий прокурор болох багагүй ашиг сонирхол бий. Тэр нь мэдээж С.Зоригийн хэрэг.  

Хэдийгээр Улсын дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронгоос сулласан ч тэднийг алуурчин биш гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл, одоо ч  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд хэвээрээ. Тэдний үйлдсэн хэргийг шүүхээс прокурорт буцаасан. "Эхнээс нь эрүүдэн шүүлгүйгээр, хуулийн дагуу мөрдөж шалга аа" гэж Улсын дээд шүүх шийдвэрлэсэн байдаг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.