ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ А.ГАНХУЯГТ ХОРИХ ЯЛ ОНООСОН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

“Ногоон автобус” гэх тодотголтой 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл оролцогчдын гаргасан гомдол, эсэргүүцлээр хянан хэлэлцэж өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. 

Анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 9-нд гаргасан шийдвэрээр ногоон автобусны хэрэгт Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. Тухайлбал, “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн байдаг. Мөн 13 хүнд нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосныг шүүгдэгчид эсэргүүцэн, давж заалдсан байна. Тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.