ХӨДӨӨ ОРОН НУТАГТ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН БАГАНА МӨРГӨСНӨӨС БОЛЖ 11 НАСТАЙ ХҮҮ АМЬ ЭРСТСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Тодруулбал Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гурван зорчигчтой суудлын автомашин, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсөн тухай дуудлагыг 02.22-ний өдрийн 23:44 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.


 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 00:04 цагт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн байна. 


Харин автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан 11 настай хүү Д -ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, түүнээс болж осол аваар гарч, эрдэнэт хүний алтан амь эрстэх хэрэг гарсаар байгаа нь харамсалтай.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.