Met Gala 2021 улаан хивсний ёслолын сонин содон хувцаслалт
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
УУЛЫН СПОРТ...2021 ОНЫ БИЧЛЭГ
[media=https://www.facebook.com/122153860376085273/posts/122164315466085273 end]
Шууд дамжуулалт хэрэв гарахгүй алдаа зааж байвал та фэйсбүүк пэйжээс үзнэ үү. Баярлалаа. 152531871274846_122164315466085273
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгасан гэх нэр төдий мэдээлэл цацагдаад төд удалгүй намжсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байсан хэргийг сануулбал : Байгаль орчин аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газар, МХЕГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг оффшор бүсэд данстай улс төр, бизнесийн “томчууд” мөнгөө Монголд оруулж ирж, тансаг зэрэглэлийн барилга барьж зарах байдлаар угаасан байж болзошгүй ноцтой хэргийн сэжүүр илрүүлсэн байдаг. Тиймээс дархан цаазат Богд хан уулын амуудыг самнаж, тэнд баригдсан үнэтэй тансаг амины болон орон сууцнуудыг хэний ямар компани барьсан, санхүүжилт нь хаанаас гарсан, газрын зөвшөөрлөө ямар замаар авсан, хууль зөрчсөн эсэх гээд бүх мэдээллийг эхнээс нь нягтлан шалгаж, цаад эздийг нь илрүүлэх ажиллагааг хууль, хяналтынхан явуулсан байна.Сонирхолтой нь, Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууц барьж, зараад асар их ашиг олсон компаниудын цаад эздийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүлсэн байдаг. Рестораны эзэн эмэгтэй гэнэт барилгын бизнест орсон, тэр тусмаа үнэтэй, тансаг зэрэглэлийн орон сууцны хотхонуудыг Зайсангийн аманд жил дараалан сүндэрлүүлж, түүнийгээ улс төр, бизнесийн томчуудад зарж, бүр цаашлаад өөрөө улс төрд орж ирсэн зэрэг нь түүнийг хууль хяналтын байгууллагуудын хардах үндэслэл болжээ. Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Д.Өнөрболор нь “Сөүл” группын эзэн. Өмнө нь 2016 онд Барилга, хот байгуулалтын сайд болохоор яригдаж байсан улс төр, бизнест нөлөө бүхий нэгэн. Тэрээр, жилдээ 853 сая төгрөгийн орлоготой, 12 орон сууцтай, 7,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг. УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл” групп анх 2002-2004 онд Монголын тансаг зэрэглэлийн орон сууцнуудын нэг буюу Баянзүрх дүүргийн I хороонд байрлах “Роял Кастл” хотхоныг ашиглалтад оруулсан байдаг. Тухайн үеийн зах зээлд орон сууцны м2 талбайн үнэ 250 ам.доллар байхад тус хотхон 1200 ам.доллараар захиалга авч байжээ. Ингээд 2005 оноос тусгай хамгаалалттай Богд хан уулын Зайсангийн аманд хууль бусаар газар авч, тансаг зэрэглэлийн сууцнуудыг сүндэрлүүлэх ажлаа эхлүүлжээ.Тэрээр 2005-2007 онд Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсан толгойн чанх урд 22 мянган м2 газар авч, VIP зэрэглэлийн “Роял Грийн вилла” хотхоныг барьсан. 2008-2011 онд тус хотхонтойгоо хаяа залган мөн л тансаг зэрэглэлийн “Сөүл Роял Каунти вилла” хотхоныг барьсан байдаг. Одоо тус хотхонуудын хамгийн бага талбайтай нэг орон сууц нь 600 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Тэрбум тэрбумаар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн гурван хотхон барьж, зарсан УИХ-ын гишүүн, “Сөүл” группын эзэн Д.Өнөрболорын өндөр үнэтэй амины болон нийтийн орон сууц барьж зарах бизнес 2012 оноос улам хүчээ авсан байна. Тухайлбал, Зайсангийн аманд 2012-2014 онд “Роял Кровн Вилла” гэх тансаг зэрэглэлийн хотхон, 2011-2016 онд “Роял Хилл Каунти” тансаг зэрэглэлийн амины орон сууц бүхий хотхоныг тус тус барьжээ. “Роял Хилл Каунти” амины орон сууц бүхий хотхон нь нийт 99,800 м2 талбайг хамрах бөгөөд 29 хаустай.Энэ мэтээр Д.Өнөрболорын гэх тодотголтой тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууцууд Зайсангийн аманд дүүрчээ. Угтаа Богд уулын 28 амыг хөл гишгэх зайгүй болтол нь барилга байшингаар дүүргэх ажлын тэргүүн шугаманд тэр ийнхүү хошуучилж явна. Хамгийн гол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2.12 дугаар зүйлд Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг зааж өгсөн байдаг. Тэнд дархан цаазат газарт олон давхар тансаг орон сууц, бохироо ч шийдээгүй амины орон сууц барих бүү хэл газар ухахыг ч хориглоно гэж заасан нь бий. Харамсалтай нь, өнгөрсөн 18 жил Д.Өнөрболорт энэ хууль үйлчилсэнгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн, “Сөүл” группээр овоглогч Д.Өнөрболорт газрын наймаа, авлига албан тушаалын асар зузаан хавтаст хэрэг үүсэх ёстой байтал өдгөө нам гүм байна…
Монголын спортод талцал хуваагдлаас болж тамирчид хохирсон түүх мундахгүй их бий. Сагсанбөмбөгийн спорт гэхэд хоёр холбоо байгуулагдаж, нэг, нэгнээ үгүйсгэснээс Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж, сагсан бөмбөгийн тамирчдын бүхэл бүтэн үе хохирч үлдсэн хар түүх хуучраагүй байна. Тэгвэл энэ хар түүх өдгөө бодибилдинг, фитнессийн тамирчдыг дайрах болчихоод байна. Магадгүй та – “Өө монголчууд хэзээнээсээ нэгдэж нийлж чаддаггүй, энэ ердөө л хоёр холбооны талцал, хуваагдал” гэж бодож байж болох юм. Гэвч хөшигний ард өрнөж буй үйл явдал танд ч надад ч хамааралтай. Учир юу гэвээс бодибилдинг фитнесс өргөн хүрээг хамардаг. Та өнөөдөр гэнэт бөх болох шийвдэр гаргахгүй байж болох ч фитнесийн заал руу зорих хэрэгцээ шаардлага нэг л өдөр гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд таны багш хэн байх вэ? Танд санаанд оромгүй үр дүн амлаад таныг эрүүл мэндээр хохироож мэдэх хэн нэгэн байх вий. Хүсэл зорилгодоо хөтлөгдөн бодибилдинг фитнесийн тамирчин болохоор тэмүүлсэн таны хүү, охиныг хэн нэгэн “багш” допингоор угжаад байвал яана вэ? Иймийн тулд энэ сэдвийг хөндөж, энэ сэдвийн мэдээлэлтэй байхын тулд хөшгийг хамтдаа нээе. ХӨГЖЛИЙН ТОДОРХОЙ ТҮВШИНД ХҮРСЭН МОНГОЛЫН БОДИБИЛДИНГИЙН СПОРТ УЛСТӨРЧДИЙН НӨЛӨӨГӨӨР ХУВААГДЖЭЭ Монголд бодибилдингийн спорт эрчимтэй хөгжөөд 30 гаруй жил өнгөрч байна. Энэхүү спортыг монголчуудад таниулж, хөгжүүлсэн ууган холбоо бол Монголын бодибилдинг, фитнессийн холбоо. Монголын мистерээр гурваас дээш удаа тодорсон, бодибилдингийн амьд домгууд Б.Батсуурь, А.Энхтайван, Ж.Нурлан, Д.Бат-Эрдэнэ, Э.Ганзориг тэргүүтэй шилдгүүд бүгд энэ холбоонд харъяалагддаг. Эмэгтэйчүүдээс бидний таних МУГТ Г.Угалзцэцэг гээд товчхондоо Монголын бодибилдингийн спортын 30 жилийн хөгжил дэвшил, уламжлалыг тээж яваа холбоо юм. Тэгвэл эв нэгдэлтэй, өв уламжлалаа баяжуулж явсан Монголын бодибилдингийн спортын тамирчид хуваагдах нэг шалтгаан 2019 онд тавигджээ. Бодбилдингийн хувийн дасгалжуулагчаар ажилладаг Ш.Амарсайхан мөн онд Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн гэх тодоголтой холбоог үүсгэн байгуулж, тэмцээн уралдаан зохион байгуулж эхэлсэн аж. Ш.Амарсайхан бол өөрөө сайн тамирчин, дасгалжуулагч байсан ч допинг илрээд тэмцээнд оролцох эрх нь хасагдаж байсан нэгэн. Тэрбээр улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж, тэдний нөмөр нөөлөгт багтсан тул ийнхүү холбоо байгуулсан гэж салбарынхан нь ярьдаг юм байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий улстөрчдийн ятгалгаар ийнхүү холбоо байгуулж, тамирчдаа талцуулжээ. МОНГОЛЫН БОДИБИЛДИНГ ФИТНЕССИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО ШИНЭ ЗАЛУУ ТАМИРЧДАД МОНГОЛЫН МИСТЕР ЦОЛЫГ ДАВХАРДУУЛАН ОЛГОЖ МИСТЕР ЦОЛЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА Спортын холбоо гэдэг ТББ, хүмүүс тодорхой зорилгын дор нэгдээд зүтгэдэг, болохгүй бол больдог тийм л зүйл. Гэхдээ эвлэлдэн нэгдэхийн утга учир нь тэд энэ насны амьдралаа зориулсан спортоо мэргэжлийн түвшинд хөгжүүлэх туйлын зорилготой, илүү олон залууст эрүүл амьдралын хэв маягийг таниулах хүсэлтэй. Энэ ч утгаараа Монголын бодибилдинг фитнесийн холбооноос тэмцээн уралдаан, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж, энэ спортыг суртачилан таниулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулдаг. Тухайлахад, энэ жилийн хотын аврагад 300 гаруй тамирчин багадаа 3-4 сар бэлтгэгдэн өрсөлдсөнөөс жин жингийн ангилалд тэргүүлсэн шигшигдмэл цөөн хэдэн тамирчин улсын аварга, Монголын мистерт өрсөлдөх эрхээ авсан. Зохион байгуулагч Монголын бодилдинг фитнесийн холбооны шинэ удирдлагууд өөрсдөө тамирчид байсан учир тамирчдынхаа хүч хөдөлмөрийг шударгаар шүүж, бодитойгоор үнэлэх зорилт тавин шагналын сангаа нэмэгдүүлэх, олон нийтэд энэ спортыг зөвөөр таниулах үүднээс 14 цагийн туршид тэмцээнийг live streaming-ээр шууд дамжуулж, 160 мянга гаруй үзэлт, хандалтыг авсан нь тамирчдын хувьд ч, үзэгчдийн хувьд ч сэтгэл ханамжийг өгч чадсан. Гэтэл шил даран нөгөөх “Хөгжлийн” холбоо нь Монголын “Мистер”, “Мисс” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Монголын үе үеийн мистерүүдтэй эн дүйхгүй нэгнийг мистерээр тодруулж орхих нь тэр. Монголын мистер гэдэг үндэсний бөхөөр улсын аврага цолтой дүйх хэмжээний цол, Монголын мистерээр тодроно гэдэг нөр их хөдөлмөр. Уг холбоо байгуулагдаад зохион тэмцээнүүдийг авч үзвэл чанарын шаардлага хангахгүй шууд дамжуулалт, маш бага шагналын сангаар тамирчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс гадна нөгөө мистер цолыг үнэгүйдүүлж өсөж буй эд бяр ханаагүй залуусд олгож тамирчдыг талцуулах болжээ. Яг л шинэ бөхийн холбоо байгуулаад сумын залуу бөхөд арслан цол олгохтой адил зүйл болох нь тэр. Ш.Амарсайханы байгуулж, ЕНБД-аар нь ажилладаг Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо олон жилийн түүхтэй ч энэ спорттой холбоотой хар бараан, бугшмал бүгдийг өөртөө шингээсэн Олон улсын бодибилдинг, фитнессийн холбоонд гишүүнчлэлтэй болсон юм байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/ энэ холбоог Допингийн эсрэг кодексыг зөрчдөг хэмээн зарлаж, цаашид тус байгууллагатай хамтарч ажиллахгүй гэдгээ 2022 оны есдүгээр сард албажуулжээ / https://www.wada-ama.org/en/news/wada-confirms-non-compliance-international-federation-bodybuilding-and-fitness /. Тус холбооны гишүүн Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо мөн Дэлхийн допингийн эсрэг байгууллагатай хамтарч ажиллах эрхгүй болсон гэсэн үг. Ингэснээр Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо допингийн үүр уурхай болж, залуусын эрүүл мэндээр тоглох вий гэсэн болгоомжлол зүй ёсоор үүсэж байна. Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоонд хэдийгээр нийт тамирчдын 15-20 хувь нь л хамрагддаг боловч дийлэнх нь Монголын бодибилдинг, фитнессийн холбоо буюу ууган холбооны тэмцээн уралдаанд орох шалгуурыг хангах түвшинд бэлтгэгдээгүй залуу тамирчид байдаг. Тэд хурдан хугацаанд амжилт гаргахын тулд болчимгүй шийдвэр гаргахыг хэн үгүйсгэх билээ. Мөн цол гуншингийн төлөө шагнал багатай ч Хөгжлийн гэх тодотголтой тэмцээнд оролцож байна. Улс төрчид спортын салбарыг өөрсдийн эзэмшил нутгаа гэж хардаг, нөлөөгөө тогтоох замаар нэр хүндээ өсгөх гэж оролддог нь нууц биш. Тэдний энэхүү шуналын ээлжит бай бодибилдингийн спорт, энэ гайхамшигтай спортод амьдралаа зориулах гэж буй залуу тамирчид, хүүхэд залуус болж байгаа нь харамсалтай.