ДУУЛИАНТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДООД БАЙГАА “НВЦ” Ц.БААТАРБИЛЭГИЙН АРД НЭР БҮХИЙ УЛС ТӨРЧИД БАЙГАА ЮУ?

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг АТГ-аас шалгаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлээд байгаа. Тэдний дунд “НВЦ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийг нэр явж ороод байгаа. Тэгвэл түүнийг хорих эсэх асуудлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр /2022.02.21/ хэлэлцэж цагдан хорих шийдвэр гаргасан байна.


Тодруулбал: “НВЦ” компани нь Төв аймгийн Баянчандмань суманд шувууны аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд 21 сая ам.долларын зээл авч, өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл болох 74 тэрбумын үлдэгдэлтэй байгаа бөгөөд. Тус компани зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй зэрэг асуудалтайн дээр авилга хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм. АТГ-аас 2019 онд Ц.Баатарбилэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тухайн үед хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорих хүртэл арга хэмжээг авч байсан. Тухайн үед түүнд давуу байдал олгон их хэмжээний зээл олгосон гэх үндэслэлээр Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг буруутгаж, эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцож байсан юм.
Хамгийн хачирхалтай нь "НВЦ" Ц.Баатарбилэгт холбогдох хэрэг араасаа олон улс төрчдийг дагуулж магадгүй байгаа юм байна. Ямартай ч гэсэн үүрэх хариуцлагаа үүрсэн бол одоо авсан зээлээ төлж дуусгах хэрэгтэй байна
!!!

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.