"ХӨГЖЛИЙН БАНК"-ИЙГ ТОНОЖ ХӨЛЖСӨН УЛСТӨРЧИД ...

Хөгжлийн банктай холбоотой асуудлууд сүүлийн үед багагүй шуугиан тариад байгаа. 

Хөгжлийн банкнаас нийт зээл авсан 66 компанийн нэрийг зарласан. Улс төрчидтэй хамаарал бүхий хэд хэдэн компаниуд Хөгжлийн банкнаас зээл авч, зөрчил үүсгэжээ. Үүний дагуу тэдгээр компаниуд болон хамаарал бүхий этгээдүүдийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. 

Тодруулбал, 

1. УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүү Ш.Билэгтэйн "Шанх майнинг" ХХК

Шанх майнинг" ХХК Хөгжлийн банкнаас 2019 онд 5,6 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Зээлийн хугацаа нь 2024 онд дуусах юм. Гэвч арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 670 хоногийн зөрчилтэй байж болзошгүй байна. 

2. УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй "Түгээмэл түмэн хишиг" ХХК

"Түгээмэл түмэн хишиг" ХХК нь 2020 оны долдугаар сард Хөгжлийн банкнаас 18,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийн хугацаа 2023 онд дуусах ба нийт 14,9 тэрбум төгрөгийн зөрчилтэй байна. Иймээс тус асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ. 

3. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшигч "Вояжер минерал ресурсес" ХХК

 "Вояжер минерал ресурсес" ХХК нь 2018 оны нэгдүгээр сард 10,6 тэрбум төгрөгтэй тэнцэх иенийн зээлийг авчээ. Харин тус зээлийн хугацаа 2019 онд дууссан. Гэвч 3,5 тэрбум төгрөгтэй тэнцэх иенийн үлдэгдэлтэй байгаа юм. 

4. Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын төрсөн дүү Д.Мөнхбаатарын "Эрдхул" ХХК 

"Эрдхул" ХХК нь 2017 оны наймдугаар сард 700 сая төгрөгийн зээл авчээ. Зээлийн үлдэгдэл 598 сая төгрөг байгаа аж. 

5. Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн "Мондулаан трейд" ХХК

"Мондулаан трейд" ХХК нь Хөгжлийн банкнаас 2018 оны аравдугаар сард 15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус зээлийн үлдэгдэл нь 17,6 тэрбум болжээ. 

6. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэгийн "Вертекс майнинг партнер" ХХК 

"Вертекс майнинг партнер" ХХК Хөгжлийн банкнаас 2020 оны нэгдүгээр сард 33 тэрбум төгрөгийн зээл авчээ. Одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 33,14 тэрбум төгрөг болсон байна. 

7. "Газ-Импорт" ХХК

Тус компани 2018 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкнаас 223,6 сая төгрөгийн зээлийг авчээ. Зээлийн нийт үлдэгдэл 7,1 тэрбум төгрөг болоод байгаа юм байна. Уг зээлтэй холбоотойгоор Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг Банкны тухай хуулийг зөрчиж их хэмжээний зээлийг удаа дараа олгосон гэх үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.