“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН УУРХАЙЧДАД ОДДӨЛ ХХК “ЭМЭЭЛТИЙН ӨМХИЙ” МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГДӨГ ҮҮ !?

          “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдад “Эмээлтийн өмхий” махаар хоол хийж өгдөг байж болзошгүй ба “Оддөл” ХХК өмхий махаар хоол хийж, үйлчилгээнд гаргажээ.

Уурхайчдын өгч буй мэдээллээр “Тавдугаар сарын 7-нд “Оддөл” компанийн хоолны газраас өдрийн хоолондоо мантуун буузны сет сонгосон. Гэтэл энэ хоол нь идэхийн аргагүй, өмхий үнэртэй байсан ба мах нь өмхийрч, муудсан учраас идэх ямар ч арга байгаагүй. Дараагийн өдөр нь ч мөн л хоол нь өмхий махтай байна гэх яриа гарсан ба өмхий үнэр үнэртэж байсан учраас хоолоо идсэн ажилтан бараг байхгүй” гэв.

Тэгвэл “Оддөл” компанийн агуулгахад хонь, ямааны 60 гулууз мах өмхийрсөн байж болзошгүй харагдах байдалтайгаар хураалгаатай байсан ба өмхийрч, муудсан махаа хаяхгүй уурхайчдын хоолонд нийлүүлэхээр болсон шийдвэрийг тус компанийн удирдлагын түвшинд хэлэлцэж, өмхийрсөн махаа хэрэглээнд нийлүүлэх үүрэг өгсөн гэх мэдээлэл ч байна.

Харин өдгөө “Оддөл” компанийн удирдлагууд өмхийрсөн махаа гал тогоо болон агуулахаасаа нүүлгэн шилжүүлж, хувийн зуслан, эдлэндээ нуусан байж болзошгүй байгаа ба “Оддөл” компанийнхан өмхийрсөн байж болзошгүй махаа тавдугаар сарын эхний долоо хоногт Эрдэнэт хотын постоор оруулж ирсэн байх магадлалтай байна.

“Оддөл” компанийн захирал Ш.Давааням гэгч нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаралтай, ашиг сонирхлын зөрчилтэй хүн учраас уг асуудлыг нуун дарагдуулаад өнгөрч болзошгүй. Учир нь уг асуудалтай холбоотойгоор уурхайчдыг гадагш мэдээлэл задруулахыг хориглоод байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.