ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАРААГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧЭЭР “ХӨТӨЛ” ХХК БОЛООД БАЙГАА БӨГӨӨД ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР БИЙ БОЛСОН ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЦААНД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын эгнээнд “Хөтөл” ХХК ороод байна. Тодруулбал: 2012 онд авсан зээлээ төлөөгүй байгаа бөгөөд. Тус компанийн барьцаа хөрөнгө нь зээл авах үед 2 тэрбум төгрөгтэй тэнцэх машин механизм, хувьцаатай байсан бол үйлдвэр 2014 онд ашиглалтад орж, одоог хүртэл үйл ажиллагаа хэвийн явж байгаа боловч зээлийн эргэн төлөлт хийгээгүй, төслийн үр дүнд бий болсон үйлдвэр, тоног төхөөрөмжийг зээлийн барьцаанд бүртгүүлээгүй байна. Гэрээлэхдээ Хөтөлийн цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 1 сая тонн болгон өргөжүүлэх төсөл хэрэгжүүлж, төслийн санхүүжилтээр бий болсон бүх хөрөнгийг барьцаалахаар гэрээлжээ. Мөн нь авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгө угаалт хийсэн байх магадлалтайг хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Хөгжлийн банкнаас 2020 оны 6 дугаар сард АТГ-т “Төслийн хүрээнд бий болон бүх хөрөнгийг Хөгжлийн банкны барьцаанд авах ёстой ба 2014 онд үйлдвэр ашиглалтад орж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа боловч зээлийн эргэн төлөлт огт хийхгүй, Улсын комисст хүлээлгэн өгөөгүй бөгөөд хүлээлгэн өгөөгүй үйлдвэрт хяналт тавих ёстой албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэл”-ээр гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байгаа юм.

Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Хөтөлийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж 2014 онд ашиглалтанд орсон Улсын Комисс хүлээн авах ёстой хэдий ч Улсын Комисс 2019 онд хүлээн авсан шалгалтаар тогтоогджээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.