ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН НИЙТ ЗЭЭЛИЙН 59.9% НЬ БАРЬЦАА ХӨРӨНГӨ НЬ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙГААГ ХБ-ЫГ ШАЛГАХ УИХ ДАХЬ АЖЛЫН ХЭСГЭЭС МЭДЭЭЛЛЭЭ

Хөгжлийн банкны хэргийг шалгах УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: 

УИХ-ын дарга 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр захирамж гаргаж, Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж урьдчилсан дүгнэлт гаргасан. Шалгалтын явцад нийт 800 гаруй хуудас материал цугласан байна. Чанаргүй зээлдэгч нарыг зарласнаас хойш 21 ААН 48,9 тэрбум төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд. Шүүхийн шатанд 30.9 хувийн зээлийн нэхэмжлэл гараад байгаа.  Энэ дунд анхаарал татах нэг мэдээлэл байгаа нь нийт 11 удаа хойшилсон шүүх хурал ч байгаа юм.

Нийт зээлийн  68.9 хувь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон бөгөөд. Үүнээс 31% буюу 840 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум, 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 1.6 их наяд буюу 500 сая ам.долларын бонд төлнө. Мөн 2023 оны арван хоёрдугаар сард "Самурай" бондын эргэн төлөлтийг хийнэ. Эдгээр эргэн төлөлт хийхэд урьд олгосон зээл хүрэлцэхгүй. Монгол Улсын Засгийн газар, төрийн нуруунд их хэмжээний өрийн асуудал ирэх нь тодорхой болоод байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг Монголбанк гаргасан 1.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хөгжлийн банкны зээл 2012 оноос эхлээд олгогдсон. 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсоноос 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй зээл эзлээд байгаа юм.

Хөгжлийн банкны нийт зээлийн 31 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзэж байгаа бол. 55.6% буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй болоод байгаа бол, үүний 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлийн төрөлд багтаад байна.

Зээлийг зарцуулалтаар нь авч үзвэл 84.1% буюу 2.7 их наяд 52 зээлийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдсан бол 511.8 буюу 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан нь шалгалтын үеэр тогтоогдоод байна. Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум зээл нь чанаргүй, 543 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах зээл байгаа бол, 131 тэрбум төгрөг хэвийн байгаа гэжээ.

Харин Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай байгаа бол 59.9% буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийг авч үзвэл: нэг жил хүртэлх зээлийн 797.8 тэрбум төгрөг нэг жил хүртэл хугацаа хэтэрсэн

 1-2 жилийн хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг

2-3 жил хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг

гурван жилээс хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байгаа цаашид шалгах ажил их байна гэж Хөгжлийн банкны хэргийг шалгах УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр мэдээллээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.