МУ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛАГ ӨӨРИЙН ЗӨВЛӨХИЙНХӨӨ БАРЬЦААНД ТАВЬСАН ҮЛ ХӨДЛӨХҮҮДИЙГ НЬ ЧӨЛӨӨЛҮҮЛСЭН ҮҮ???

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 25 хувь нь бодит барьцаагаар баталгаажаагүй нь асуудал дагуулахтай зэрэгцээд зээлийн барьцаа хөрөнгөө чөлөөлүүлээд эхэлсэн нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэж төлөхгүй гэж  байгаа бололтой.

Хөгжлийн банкны томоохон, чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуудлууд ар араасаа ил тод болоод байгаа нэг нь жишээ нь экс ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр 10 гаруй жил ажилласан Ц.Ууганбаяр гэх энэ эрхэм юм. Тэрээр "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК захирал бөгөөд. Тус компани Хөгжлийн банканд нийт 117.9 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд тус компани Хөгжлийн банкны барьцаанд тавьсан 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байна.   

Зээлээ авсан бол төлөх ёстой, авсан зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгийг нь худалдаалан борлуулах замаар олгосон зээлээ нөхөх төлөх нь ёс зүйн асуудал байтал зээлээ төлөхгүй ийнхүү унжиж, башир арга хэрэглэж байгаа нь тухайн компаниудын барьцаа хөрөнгийг чөлөөлөөд эхэлсэн нь хууль шүүхийн байгууллага хэний талд үйлчилж байна вэ?  гэж хардахад хүргэж байна.

 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор, Монгол Улсын Хөгжлийн банк, "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн хооронд байгуулсан 2015.09.23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016.02.19, 2016.11.22-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, нийт 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байгаа юм. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тогтоолыг 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр шийдвэрүүдийг гаргажээ.  

Зээлээ төлөхгүй, чанаргүй зээлдэгч нарын жагсаалтыг үргэлжлүүлж шүүхэд шилжээд байгаа тус компанийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх хүртэл шийдвэрийг гаргасан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.