УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫГ “ХӨГЖЛИЙН БАНК’’-ТАЙ ХОЛБООТОЙГООР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Бямбацогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

2019 онд Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий "Вестерн холд" ХХК 28 сая ам.долларын зээл аван  зээлээ хэвийн үргэлжлүүлэн төлж  байгаа ч зээл авахад УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.