СБД-ИЙН ЗАСАГ ДАРГААР 8 ЖИЛ АЖИЛЛАСАН Х.БОЛОРМАА ДҮҮРЭГТЭЙ ОЛИГТОЙ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ УЧИР НАМЫН ЖАГСААЛТ ГОРИЛЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ жагсаалт руу орно хэмээн бусдыгаа айлгаж эхэлжээ.

Уг нь АН-ын зүгээс түүнийг найман жил дүүргийнхээ Засаг даргаар ажилласан учраас сонгогчдын саналыг эргэлзээгүйгээр авна гэж тооцоолсон байна.

Гэвч Х.Болормаагийн хувьд олон нийт болон дүүрэгтээ олигтой сайн ажиллаагүй гэдгээ өөрөө мэдэж байгаа учраас учраас айдастаа хөтлөгдөн намын жагсаалтад багтахаар улайрах болжээ.

АН-ын эмэгтэйчүүд ч Х.Болормааг анхнаасаа тойрогт хэмээн бат итгэлтэй байсан нь талаар болж “Байнга ахынхаа татаасаар явсаар арай даварч байна” хэмээн бухимдаж, ихэнх нь өмнүүрээ оруулахгүй гэлцэж байна. 

Үнэхээр ч найман жил дүүрэгтээ засаглахдаа иргэдээ өөрийн болгож чадаагүй хүн УИХ-д тэднийг төлөөлнө гэвэл хэн саналаа өгөх вэ дээ. Улстөрд урагшлахыг хүсвэл уг нь анхнаасаа л төрдөө дэмтэй, иргэндээ ээлтэй ажиллах байсан юм даа.    

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.