ЯРУУ НАЙРАГЧ Ц.ХУЛАНГ СУЛЛАЯ

461-р ангид цагдан хоригдож буй Ц.Хуланд холбогдох шүүх хурал 4 дэх өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 шатны шүүх дээр үргэлжилж байна.Нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч нийтлэлч Ц.Хуланг эрүүгийн тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар буруутгасан.Гэвч эцсийн үр дүн гарахад Ц.Хулан нь эрүүгийн тухай хуулийн 19.4.1-д заасан эх орноосоо урвасан эсэх нь баримтаар нотлогдох юм. Хэрвээ Ц.Хулан нь гэм буруугүйн батлагдвал, Монголын өнөөгийн шүүх засаглалын жинхэнэ нүүр царай, шүүхийн тогтолцоо энэ улс оронд болж бүтэхгүй байгаа зүйлсийг хурцаар шүүмжилж, шүгэл үлээсэн бүхнийг барьж хорих, хилсдүүлэх замаар МАН-ын дарангуйллын тогтолцоонд монголчууд нэгэнт шилжсэнийг батлан харуулах юм. Учир нь МАН-ын засаглал төр барьж буй энэ хугацаанд авлигал хээл хахуулийн эсрэг Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 5ш ажиллагааг эхлүүлээд буй.Үүнд: Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах үйл ажиллагаа, Шил гэсэн ажиллагаанууд багтдаг.Ц.Хулан ч мөн адил 5 ш ажиллагааны хүрээнд Хэлмэгдсэн үү, Хилсэдсэн үү гэх хариулт тун удахгүй нийтэд ил тод болох юм. Түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатарын хувьд одоогийн байдлаар 12 жилийн ял төлөвлөгдсөн эсэх талаар мэдээлэл өгсөн.Тиймээс Ц.Хуланд холбогдох шүүхийн шийдвэрээс шалтгаалан монгол улсад Үнэн үлдэх, Эс үлдэх нь тодорхой болох юм.Ардчилсан тодотголтой монгол улсад, ардчиллын үнэт зүйлс алдагдаж, иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох эсэх нь Ц.Хуланд холбогдох хэргийн шийдвэрээс шууд харагдах юм.Үнэн үргэлж ялах болтугай.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.