НЭГҮҮН МЭДЭЭ
“НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨЛ БҮРГЭДИЙН БАЯР-2022” АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТОД БОЛНО

Монгол өв соёлын нэгээхэн хэсэг нь бүргэдийг гаршуулан, ан авлах аргад суралцуулах арга ухаан өв соёл мөн билээ. Сүүлийн жилүүдэд уламжлал болон зохион байгуулагдаж байгаа "Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" арга хэмжээ энэ удаа Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээ “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”-д ирэх сарын 12- ны өдөр болохоор тов гарчээ. Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, Казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, бүргэдээр ан бариулах гэх мэт үзүүлбэрүүдийг тус тус үзүүлэхээр болжээ

“ҮСАХ”-ИЙН 35 ГА ГАЗРААС 31.2 ГА НЬ “ҮСАХ”-ИЙН НЭР ДЭЭР БАЙДАГ БӨГӨӨД ЖИЛДЭЭ ГАНЦХАН УЛИРАЛ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Тодруулбал: ҮСАХ-г тэртээх 1965 онд анх Хотын соёл амралтын парк нэртэйгээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 31.2 га газрыг эзлэн байна. Улмаар ҮСАХ нь 2005 онд хувьцаат компани болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанийн тодорхой хувийг нийслэл эзэмшдэг байна. Мөн газар нь нийслэлийн өмч. Уг компанийг байгуулснаас хойш паркийн эзэмшлийн газраас хэд хэдэн компани, төрийн бус байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарч байсан бөгөөд. Үүнээс улбаатай паркийн 35 га газраас өдгөө 31.2 га нь ҮСАХ-ийн нэр дээр байдаг байна. Тиймээс ҮСАХ-гийн болон бусад байгууллагын газар эзэмшлийн талаар эргэн нягтлах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн. НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ажлын хэсэг нь ҮСАХ-гийн эзэмшил газрыг цаашид зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна. Санал дүгнэлтээ тун удахгүй НИТХ-д өргөн барих юм. Ажлын хэсгийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс ҮСАХ нь жилдээ ганцхан улирал ажиллаж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, ҮСАХ-гийн талаар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, санал нэгджээ.

АТГ-ААС “КАПИТАЛ” БАНКНЫ УЛСАД БУЦААГДСАН ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ...

Тодруулбал: Засгийн газраас танилцуулсан дүнгээр “Капитал” банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болоод байгаа бөгөөд. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн өгөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийж дуусгана гэж Авилгатай Тэмцэх газраас мэдээллээ. Тухайлбал: Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх санал прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон байна. Үүнд: 2,220 ам метр талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны 1, 1-1, 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Залаатын амны 1 дүгээр гудамжны 1/1, 1/2, 1/3,1/4, 1/5, 1/6, 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/11, 1/12, 1/13 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; 21,250 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; 5,733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; 5,733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн 11в тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; 8,886 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон дахь “Централ парк таур” үл хөдлөх эд хөрөнгө; 5,781 ам метр талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай Төмөрчний гудамж дахь 9/5 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө; Зайсангийн аманд баригдаж буй “Зайсан хилл каунти” орон сууцны зориулалттай 13 блок хороолол буюу нэр бүхий гурван компанийн 61 үл хөдлөх хөрөнгө. Авилгатай тэмцэх газар дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР "АЛТАЙ ГРУПП" ХХК-Н ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТ-ЭРДЭНИЙГ ЦАГДАН ХОРИЛОО

"Алтай групп" ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ нь гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн үндэслэлээр цагдан хорих санал ирүүлснийг шүүхээс үндэслэлгүй хэмээн үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс яллагдагч Х.Бат-Эрдэний тухай баримт нотолгоонуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй гэж үзэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авлаа .

ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ТУЗ”-ИЙН ДАРГА АСАН Н.МӨНХБАТЫГ ЦАГДАН ХОРИЛОО

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газараас Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж . Улмаар яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Түүний хэргийг нэхэн харвал Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр болж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэл илэрхийлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Тэдний хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, прокуроруудын эсэргүүцлийг хянан хэлэлцээд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гарч. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт гарсан байдаг.

ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН 11.6 САЯ АМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ ИРЭЭДҮЙД БИЙ БОЛОХ ОРЛОГООР БАРЬЦААЛЖ АВСАН БӨГӨӨД 60-ААС ИЛҮҮ ХУВИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН ЭРХМҮҮД ХЭН ХЭН БАЙВ

Тодруулбал: 2017 онд 11.6 сая ам долларын зээл Хөгжлийн банкнаас авсан “ Бэрэн ” групп компани нь Тухайн үед Хотын дарга асан Э.Бат-Үүл, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ ТОСК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Гантулга нартай нэр холбогддог тэгвэл тус Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан нь шалгалтын явцад тогтоогдоод байна. Тус компани Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 айл болон 120 айлын орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд нийт 11.6 сая ам долларын зээл авсан бөгөөд. Уг зээлийнхээ 60-аас илүү хувь буюу 7.5 сая ам долларыг зориулалтын бусаар ашигласныг холбогдох байгууллагууд тогтоожээ. Зээлийн хугацаа 2020 онд дууссан бөгөөд Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сард шүүхэд шилжүүлсэн тус компани зээлийн 8.7 тэрбумыг Ирээдүйд бий болох орлогоор барьцаалж зээл авсан байна.

8 САЯ ТӨГРӨГНИЙ ӨРӨНД ОРСОН ЗАЛУУ СЭТГЭЛЗҮЙН ШОКОНД ОРЖ АМИА ХОРЛОСОН УУ?

Баянзүрх дүүргийн 16-р хорооны ... тоот байранд амьдардаг 31 настай эрэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал: Талийгаач залууг нэгэн компанид найман сая төгрөгийн өртэй байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өрөө барагдуулахыг шаардан байрыг нь хурааж авна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Уг мэдэгдлийг хүлээж авсан залуу сэтгэлзүйн гүн шоконд орж улмаар амиа хорлосон байж болзошгүй байгаа аж.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ ААН-Н ДАНСЫГ ЦАРЦААНА

УИХ-аас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуул аад байгаа. Ажлын хэсэг Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд бүх зээлийн зарцуулалтыг газар дээр нь очиж нэг бүрчлэн шалгаж үзэх шаардлагатай хэмээн үзжээ. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мөрдөн шалгах баг үүсгэн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлүүдийн компаниудын эцсийн өмчлөгчийг тогтоон, шаардлагатай бол дансыг нь царцаах аж.Мөн тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө. Одоогийн ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх саналаа УИХ-ын чуулган ирэх сард нээлтээ хиймэгц өргөн барьж хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ .

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2022.02.23 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар Хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, бүрэлдэхүүнийг Засгийн газар батлахаар заасан байдаг. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Сайд, Жендэрийн үндэсний хорооны даргаас өгсөн чиглэлийн дагуу бүрэлдэхүүнд, Орлогч даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдыг, гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга”, “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга”-ыг тус тус нэмж орууллаа.

ӨНӨӨДӨР “ЗГ”-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан аар хэд хэдэн асуудал хэлцэгдэж батлан тус тусын хариуцсан сайд, дарга нарт үүрэг болголоо. Тодруулбал: 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт үүрэг өгсөн бол. Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэлээ. Тус түншлэлд одоогоор 13 орон гишүүнээр нэгдэж ороод байгаа юм байна. Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад үүрэг болгож. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг 2022 оны гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг баталлаа. Энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Мөн “Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов Татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. Хураагдсан өмчийг нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, төрийг хохиролгүй болгох ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа. Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монгол банкны шалгалтын тайлангаар бусдад 624,6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон. ЭМДС, НДС-гийн нийт 240,3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарсан, үүнээс одоо 166,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Төрийн байгууллагыг хохиролгүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Капитал банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 118 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөөс 45,8 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт, 71,2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж өгөхөөр, үлдэгдэл төлбөрийг Капитал банкны эрх хүлээн авагч нь зээлийн эргэн төлөлтөөр барагдуулна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн сонгон шалгаруулалтыг энэ сард хийнэ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг энэ хоёрдугаар сард багтаан дуусгахыг Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхт, концессийн гэрээг байгуулж барилгын ажлыг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болголоо. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугат /1722 км/ тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1404/ болгон өөрчлөх нь төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэнэ. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь нийт 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөгдөж, Зүүнбаян өртөөнд холбогдохоор урьдчилан тооцоолжээ. Төмөр замыг 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо. “Монголын эдийн засгийн чуулган 2022” энэ оны дөрөвдүгээр сард болно “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Амгалангийн дулааны станцын өргөтгөх төслийн бэлтгэл ажлын хүрээнд тендерийн үнэлгээний хороо энэ сард байгуулагдан тендерийн баримт бичгийг боловсруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлажээ. Мөн дулааны IV станцыг 500 тн/ц уур үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн ТЭЗҮ-ийг энэ сард баталсан бөгөөд санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банкинд хүсэлт гаргаад байна. Улаанбаатар хотод өвлийн оргил ачааллын үед дулаан хангамжийн сүлжээтэй хослон ажиллах дөрвөн хийн эх үүсвэр барихаар төлөвлөсөн. Хийн дулааны дөрвөн эх үүсвэр барих санхүүжилтийг улсын төсөвт үе шаттайгаар тусгуулан хэрэгжүүлнэ зэрэг төслүүдийн явцын талаар танилцуулгад дурдлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын танилцуулгатай холбогдуулан “Монголын эдийн засгийн чуулга уулзалт-Шинэ сэргэлтийн бодлого” арга хэмжээ болон түүний хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах үндэсний болон орон нутгийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. “Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7,8-нд болно. Долдугаар сард “Наадам- чуулга уулзалт”, арван нэгдүгээр сард “Invest Mongolia” уулзалт зохион байгуулна. Өнөөдрийн “ЗГ”-ын хуралдаанаар эдгээр асуудлуудыг шийдвэрлээ.

1 ... 196 197 198 199 200 201 202 203 204 ... 257