ЗАМД ЭЗЭНГҮЙ ОРХИСОН АВТОМАШИНЫ ХОЙНООС МӨРГӨСНИЙ УЛМААС ХҮНИЙ АМЬ ЭРСТЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг автын осол өчигдөр /2022.12.21/  гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд авто замын зорчих хэсгийн хажууд эзэнгүй орхиж явсан ачааны автомашины хойд талаас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч 59 настай иргэн автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байсан байжээ.

Улмаар аврагчид 7 минут ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.