НЭГҮҮН МЭДЭЭ
Н.НОМТОЙБАЯР: ШУЛУУХАН ХЭЛЬЕ. Х.БАТТУЛГА АА, НАД ШИГ БАЙ !

Намаасаа хөөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгагдаж, шүүхээс хорих ял сонсож, ялаа нэр төртэйгөөр бүрэн эдэлж дуусгасан Н.Номтойбаяр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандан жиргэжээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, "Хөгжлийн банкийг тонгорсон Х.Баттулга Сингапур улс руу зугтсан гэх. Намайг МАН-ын бүлэглэл хөөхөд инээж байгаад тогтоолоо гардаж авсан. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэхэд нь инээж байгаад өргөдлөө өгсөн, хилс хэрэгт гүтгэхэд нь инээж байгаад шоронг давсан. Шулуухан хэлэхэд над шиг л бай л даа" хэмээжээ.

Х.БАТТУЛГЫН НЭР ХОЛБОГДООД БУЙ СҮҮЛИЙН ДУУЛИАН ХЭРХЭХ БОЛ ...

Гашуун сухайтын төмөр замыг олон жил гацааж 20-30н тэрбум долларын ашиг хааж, эх орноо хорлосон бөгөөд 280 сая доллар шороонд булсан Х.Баттулга яллагдагчаар татагдаад байсан ч гэм бурууг шүүх шийдвэрлээгүй байна гээд АН ерөнхийлөгчид дэвшүүлж, сонгогчид түүнийг төрийн оргилд залж байв. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэв. Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж байсан Ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь билэглэх том пайз өмнөө бариад Ши жиньпин даргын өмнө бөхөлзөв. Малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэсэн. Хятадын хилд тулгуу орших Өмнө говийн Таван толгой ордоос Сибирийн трассаар Восточный хүртэл 6000 км, Тувагийн Арцсууриас Шивээ хүрэн хүртэлх баруун босоо 1200 км, зүүн босоо мянга гаруй км, хэвтээ нь хэдэн мянга ч гэлээ, ийм гурван үлгэр ярьж Гашуун сухайтын 267 км-ээс бултаж, нүүрс зэс хүдрээ галт тэргээр экспортлохыг Х.Баттулга олон жил тууштай гацаасан байдаг. Тэгвэл түүний нэр холбогдож буй сүүлийн дуулиан : МоАХ-ны байрыг эзэмшигчээр 2015 онд ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ. 2018 оны 6-р сарын 19-нд “Пирамид-Орд” ХХК “Буман залуус 296 айлын орон сууц барина” гэж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны байрыг тавьсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11-р сард дуусаж, 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шалгаж буй аж. Хөгжлийн банкнаас түүний авсан нийт зээлийн өр 142 тэрбум гэж мэдээлэгдээд байгаа. Бид нэхэн мэдээлсээр байх болно.

Х.НЯМБААТАР САЙДЫН ХУВЬД Т.ЧИМГЭЭ, Ц.СОДНОМДАРЖАА НАРЫГ СУЛЛАСНААР ЦАГ ХУГАЦАА БҮРЭН ЗОГССОН БОЛОЛТОЙ...

Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.Цэндийн Нямдорж сайд байхдаа бантахаараа баахан хэрэг ярьдаг байсан. Учир нь салбартаа хийж гавьсан юмгүй, бодсон бодлого байхгүй учраас тэрээр хорин жил л хэрэг ярьсан. Гэтэл хууль биш, хэрэг ярьдаг сайд дахиад нэгээр нэмэгджээ.Харин Х.Нямбаатараас өөр хүн ингэсэн бол “мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан” хэргээр шууд ачигдах байсан ч МАН-д ямар хууль үйлчлэх биш ... Харамсалтай нь Хууль зүйн сайдын хэлсэн ярьсан бүхэн үнэн байдаггүйг нотлох нэг хэргийн талаар дурьдахад : Тэр бол С.Зоригийн аллагын хэрэгт шийтгэгдсэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сүр дуулиан болгож суллаад хоёр жил мартчихсан аллагын захиалагчийг илрүүлэх ажил юм. Болсон явдлыг сануулахад : Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүсэн” хэргээр хэргийг шалгасан хуулийн байгууллагын ажилтнууд ял авсны дараа УИХ-ын ажлын хэсэг болон Х.Нямбаатар, Ц.Нямбаатар нарын шахалтаар УДШ өмнө гаргасан /Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэж үзсэн/ шийдвэрээ хүчингүй болгож, хэрэгтнүүдийг сулласан. Дээд шүүх Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үйлдэл нь тэднийг гэм бурууг тогтоож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай холбоотой эсэхийг нотолж чадаагүй боловч “эрүү шүүлт хэрэглэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл, шинээр илэрсэн нөхцөл байдал мөн” гэж үзээд тэдэнд оноосон ялыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар болсон. Гэвч сайдын өгсөн хариултаас харвал “Шинээр томилогдсон ажлын хэсэг шинэ нотлох баримтууд дээр цоо шинээр харж мэдэрч ажиллана гэж найдаж байгаа”-гаас өөр зүйл хийгдээгүй байна. Уг нь бол хэргийг шинээр шалгаж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн, тэр үед шинэ байсан ажлын хэсэг ч гэсэн хуучирсан, ямар нэг байдлаар үр дүн гарсан байх ёстой хугацаа. Харин Х.Нямбаатар сайдын хувьд Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг сулласнаар цаг хугацаа бүрэн зогссон бололтой. Мөн эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон нөхөд олон удаагийн шүүх хурлын явцад "Зоригийн хэргийг материалыг нууцаас гаргаад, эрүүдэн шүүсэн хэргийг бас нууцаас гаргаад, шүүх хурлыг нээлттэй явуулаад өгөөч. Тэгж байж Т.Чимгээ нар гэмт хэрэгтэн мөн үү, биш үү гэдэг олон нийтэд ил болно. Нэг талын мэдээллээр улс төр хийж болохгүй ээ" гэж шаардаж байв. Хэрвээ Х.Нямбаатар сайд үнэхээр "шударга үнэн" сайд юм бол энэ хоёр хэргийн материалыг нууцаас гаргаж байгаад зөв, буруугаа мэтгэлцэх ёстой. Тэгэхгүй нэг гараараа "улсын нууц" гэж ардаа барьчихаад нөгөө гараараа нууцаа зараад, улс төр хийгээд байж болохгүй. Тэр ч гэсэн хууль бус шүү !!!

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН КОМПАНИУД ДҮРЭМ ЖУРАМГҮЙГЭЭР ӨӨРСДИЙН ДУРААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ, ИРГЭДИЙГ ХОХИРООСООР БАЙНА

Залилангийн гэмт хэрэгт хөрөнгө мөнгө, гэр бүл, цаг хугацаагаа суйлуулсан олон мянган өрх бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллага анхааруулсаар байгаа.Энэ төрлийн гэмт хэрэг ийн гаархад хамгийн халтай субьект болох үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын асуудал ч сөхөгдөх болсон. Манай улсад үл хөдлөх борлуулалтын үйлчилгээ сүүлийн 10 гаруй жил эрчимтэй хөгжиж байна. Энэ салбарт жилд 2-3 их наяд төгрөг эргэлддэг бөгөөд ДНБ-ийн 5.3 хувийг дангаараа эзэлж буй. Харамсалтай нь, манайд энэ төрлийн зах зээл албан зохицуулалтгүй явж ирсэн. Улмаар залилан, луйвар гаарч, мөнгө угаах, хууль бус мөнгө эргэлдэх нөхцөл бүрдээд байна. Хяналт сул байгаа учир тусгай зөвшөөрөл бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн борлуулагч залилагчид болсон тусгай зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулдаг, аль нэг байгууллага, агентын нэр барьж луйвар хийдэг хүмүүс ч цөөнгүй бий болжээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудтай холбоотой хөндөх асуудал үйлчлүүлэгчдээ залилагч зуучилж байгаагаар дууссангүй. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө иргэдийг залилж, хийгээгүй ажлынхаа хөлсийг нэхдэг байна. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээ хийсэн иргэд өөр шугамаар буюу компанийн оролцоогүй орон сууцаа борлуулсан ч үйлчилгээний зардал авдаг. Ийнхүү үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд нэгдсэн зохион байгуулалт, дүрэм журамгүйгээр өөрсдийн дураар үйл ажиллагаа эрхэлж, иргэдийг хохироосоор байна. Түүнчлэн залилангийн гүүр болсон компани, борлуулагчид хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байгаагийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС БАТАЛГААГҮЙ WiFi СҮЛЖЭЭНД НЭВТРЭХГҮЙ БАЙХ НЬ ИРГЭД СҮЛЖЭЭНИЙ ЦАХИМ ХАЯГАА БУСДАД АЛДАХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙГ САНУУЛЖ БАЙНА

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба наас Иргэд олон нийтэд хандаж мэдэгдэл хүргүүллээ. Иргэд олон нийт сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дараах зүйлийг анхаарууллаа. Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарч байх Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу орохгүй байх нь чухал Нууц үгийг том, жижиг үсэг, тоо тэмдэгт оролцуулан хийж олон хаягт давтан ашиглахгүй байнга шинэчлэл хийж байх хэрэгтэйг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба анхааруулж байна гэв.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ НАРЫГ ЗАРЛАСНААС ХОЙШ 50 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨД БАЙНА

"Хөгжлийн Банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байгааг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ. Тодруулбал: Хөгжлийн Банканд шалгалт явагдаж шүүхэд шилжсэнээс хойш зээлийн буцаан төлөлт өсч 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд чанаргүй зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж ажилласан. Энэ ажил нь 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа" гэлээ.

УКРАИНД ХАЛДААД БАЙГАА ОХУ-ЫН ДОВТОЛГООНЫГ ОХУ-ЫН ТОМООХОН МУЖ ХОТУУД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙГЭЭД БАЙНА

ОХУ Украин руу түрүүлж гал нээж дайн эхлүүлснийг эсэргүүцсэн жагсаал Оросын Москва, Санкт-Петербург, Эрхүү, Омск, Астрахань, Тольятти, Саратов, Владивосток зэрэг томоохон 53 хотод болж, мянга мянган хүн эсэргүүцэн уриа лоозон барин тайван жагсаал хийжээ. Тэд "Нет войне" буюу дайныг эсэргүүцэж буйг илэрхийлсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ үеэр 1500 гаруй хүнийг баривчилсан бөгөөд Москвад л гэхэд 830 хүнийг саатуулаад байна. Оросын мөрдөн байцаах албаныхан жагсаал зөвшөөрөлгүй зохион байгуулж, оролцсон хүмүүст хариуцлага тооцно, тэр тусмаа эрүүгийн хариуцлага тооцно гэж анхааруулж. Иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх шаардлагагүй гэж эрх баригчид мэдэгдсэн байна.

ӨМНӨД СОЛОНГОС ОХУ-ЫН УКРАИНЫ ЭСРЭГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙГАА ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ ЭНХИЙН ЗАМААР ШИЙДВЭРЛЭХИЙН ТӨЛӨӨ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГ ТАВИХАА МЭДЭГДЛЭЭ

Тодруулбал: Өмнөд Солонгосын улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний хэвлэлийн алба өчигдөр Украин улсын нутагт эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн ОХУ-ын эсрэг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд Өмнөд Солонгос улс нэгдэхээр болсныг мэдэгдэж. “Олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулга, дипломат хүчин чармайлтыг үл тоомсорлон ОХУ-ын цэрэг Украин улсад халдан довтолсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж. Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. Улс орнуудын хоорондын ямар ч маргаан дайнаар биш, яриа хэлэлцээгээр шийдэгдэх ёстой анхааруулж. Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд Солонгос улс Оросын эзлэн түрэмгийллийг зогсоох, асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэхийн төлөө эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэж байна” гэж Мүүн Жэ Ин ерөнхийлөгч хэлснийг түүний хэвлэлийн албаны төлөөлөгч Хөх ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр дамжуулсан байна. Тус улсын засгийн газар одоо АНУ болон бусад холбоотнуудтайгаа эдийн засгийн ямар хориг арга хэмжээ авах талаар зөвлөлдөж байгаа бөгөөд. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Украинд байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, Украины хямралын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад даалгажээ.

УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙ ИРГЭДДЭЭ ХАНДАЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ОХУ-ын цэрэг Украинд халдаж эхэлснээс хойш тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский анх удаа иргэддээ хандаж телевизээр мэдэгдэл хийхдээ “эх орноо гадны түрэмгийллээс хамгаалахын төлөө тэмцэхийг цэргийн насны бүх иргэддээ уриалж, уриалгыг хүлээж авсан хүн бүхэнд зэвсэг тараахад бэлэн байгаагаа мэдэгдсэн" байна. Мөн довтолсноос хойш Украин 137 цэрэг болон энгийн иргэд амиа алдаж, 316 хүн шархадсан байна. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлсэн юм. Тэрээр "Би олон улсын удирдагч нартай яриа хэлэлцээр хэчнээн хийсэн ч ганц л зүйл сонсож байна. Украиныг гадны улс орнууд дэмжиж байгаа гэсэн. Бидэнд тусалж байгаад баяртай байна. Гэхдээ үг хэлээрээ л тусалж байна. Үнэн хэрэгтээ Украин улсыг бид өөрсдөө л хамгаалах гэж тэмцэж байна. Бидэнтэй хамт тэмцэхэд бэлэн улс байна уу? Би харахгүй байна. Украин НАТО-д элсэх үү гэж Европын 27 улсын удирдагчаас намайг асуухад хэн нь ч тодорхой хариулт өгөөгүй. Бүгд айгаад, хариулахгүй байна. Харин бид айхгүй байна, бид юунаас ч айхгүй" гэжээ. Юутай ч асуудал хурцдмал байгаа хоёр улсын дайны асуудал олон улсын анхаарлын төвд байсаар байна

ОРОН ДАЯАР ӨРНӨЖ БАЙГАА “НЭГ ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ӨНӨӨДӨР СЭЛЭНГЭ АЙМАГТ....

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 2030 он хүртэл “Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт” албан ёсоор нэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр Орон даяар өрнөж буй “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг өнөөдөр “Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт”зөвлөгөөн болж БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ оролцож байна байна.

1 ... 194 195 196 197 198 199 200 201 202 ... 257