2023.01.01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ХУУЛИУД

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ХУУЛИУД:
-ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ
-БУСДЫГ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХИЙГ ШААРДАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОНО 
-ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 550 МЯНГА БОЛНО
-ЦАЛИНГИЙН ОРЛОГООС ХАМААРАН ШАТАЛСАН ТАТВАР ТӨЛЖ ЭХЭЛНЭ
-ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
-ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ 
-НИЙТ ХҮҮХДИЙН 91 ХУВЬД ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМНЭ
2023.01.01-НЭЭС ХЭРЭГЖИХ УЛСЫН ТӨСВИЙН ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД:
Ирэх онд Хэмнэлтийн тухай хууль үргэлжлэн хэрэгжиж, Ковидын хуулийн үйлчлэл зогсоно. 2023 онд улсын төсвийн нийт орлого 19.8 их наяд төгрөг байна. Үүний 5 их наядыг уул уурхайн салбарынхан бүрдүүлнэ. Тодруулбал нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, газрын тосны худалдаа болон АМНАТ, ААНОАТ, ногдол ашиг зэргээс дээрх орлогыг бүрдүүлэх юм.
2022 онтой харьцуулахад орлогын өсөлт 3.3 их наядаар нэмэгдэнэ. Боомтын хүчин чадал, уул уурхайн экспортыг нэмэх, импортын нөлөө, эдийн засгийн өсөлт, далд эдийн засгийг бууруулснаар орлого өснө гэж Сангийн яам тооцсон.  
Ирэх онд аль ч аймагт шинэ хөрөнгө оруулалт байхгүй, шилжих хөрөнгө оруулалтууд л бий. Өмнө нь эхэлсэн төсөл, бүтээн байгуулалтуудаа дуусгаж, 86 хувийг нь ашиглалтад оруулна. Авто замын хувьд хөрөнгө оруулалтын бодлогын зарчмаа барьж, нэгдүгээрт эдийн засагт илүү өгөөжөө өгөх боомтын зам, хоёрдугаарт аялал жуулчлалыг дэмжсэн зам, гуравдугаарт улсын шинж чанартай зам, хамгийн сүүлд нь орон нутгийн зам гэх мэтээр эрэмбэлсэн байна. 
Ирэх онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэхээр буюу1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.