НЭГҮҮН МЭДЭЭ
ОХУ ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИН “ОРОС УЛСЫГ ХАМГААЛАХ АРГА ҮҮНЭЭС ӨӨР БАЙХГҮЙ”

Украины ерөнхийлөгч Зеленский одоогийн байдлаар энгийн иргэд болон, цэргүүд нийлсэн 137 хүн амиа алдсан тухай мэдээлэл хийсэн бол. НҮБ-аас одоогийн байдлаар нийслэл хот Киев болон, бусад бүсүүдээс нийт 100,000 мянган хүн дүрвэн гарсан тухай мэдээллэв .

“ОХУ”-ЫН ЭСРЭГ “АНУ” БАНКНУУДЫН ХӨРӨНГӨ ЦАРЦААХ ХОРИГ ТАВЬЖЭЭ

ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолж эхэлснээс хойш болж өнгөрсөн нөхцөл байдлын талаар хүргэж байна. Одоогоор Оросын арми Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлж тус улсын хойд, өмнөд болон, зүүн урд хэсгээс нь довтолж байгаа бөгөөд. Оросын эсрэг хориг зарим улс арга хэмжээ авч эхлээд байна ОХУ-ын эсрэг банкнуудын хөрөнгийг царцаах шинэ хориг арга хэмжээ авч буйгаа Их Британи, АНУ зарлав. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ “Путины түрэмгийлэл Орос улсад үлэмж их хохирол учруулах болно” гэж мэдээлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД УКРАИНД БАЙГАА МАНАЙ УЛСЫН ИРГЭД ОДООГООР ХАЛДЛАГАД ӨРТСӨН ЗҮЙЛ ГАРААГҮЙ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: "Украи нд байгаа Монголчуудаас бэртсэн, халдлагад өртсөн зүйл гараагүй. Бид одоогоор 27 оюутнаа эрстэлгүйгээр эх оронд авчрах талаар хэлэлцэж байна. Франкфурт Истанбулын нислэг зогсохгүй бол түүгээр тээвэрлэнэ. Бид Харьков, Киев хотод унаа бэлдчихсэн. Зарим сургуулиуд оюутнуудыг явбал эргэж авахгүй гэсэн. Гэхдээ бид шаардлагатай албан бичгүүдийг явуулж буй. Энэ явдал ганц Монгол Улсад бус дэлхий дахинд сорилт болж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр хуралдсан. Бид бүх иргэнтэй холбоотой байна" хэмээв .

ТУРКЭЭС УКРАИН УСАН ОНГОЦ ЗОРЧДОГ БОСФОРЫН ХООЛОЙ БОЛОН ДАРДАНЕЛЫН ХООЛОЙГ ХААЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

Оросын байлдааны усан онгоцнууд зорчдог Босфорын хоолой болон Дарданелын хоолойг хаахыг Украин Туркээс хүслээ. "Бид Босфор, Дарданелын хоолой болон агаарын орон зайгаа хааж Оросын талд хориг арга хэмжээ авахыг Туркээс хүссэн" гэж Турк дэх Украины элчин сайд Васыл Боднар хэлсэн байна. NATO-гийн гишүүн Турк нь Хар тэнгист Украин болон Оростой хил залгаа оршдог бөгөөд 1936 оны гэрээний дагуу Босфорын хоолойд хориг тавих эрх Туркэд бий.

ФИНЛАНД УКРАИНЫ ДҮРВЭГСДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

Финланд Украины дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн гэж Ерөнхий сайд нь мэдэгдлээ. Харин Литви улс мөргөлдөөнөөс үүдэн дотооддоо онц байдал зарлах эсэхээ шийдэхээр хуралдаж байна гэв.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД: ОРОС, УКРАИНЫ НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ШАТХУУНЫ ҮНЭ ӨСӨЖ Ч МАГАДГҮЙ БУУР Ч МАГАДГҮЙ ГЭВ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Энэ бол яах аргагүй болгоомжлох ёстой асуудал. Бид уржигдар “Роснефть” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдож тодруулга авсан. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шатахууны асуудлаар ОХУ-д очиж ажиллах, холбогдох хүмүүстэй уулзах үүрэг даалгавар өгсөн. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ сүүлийн найман жил байгаагүй өндөр үнэд хүрсэн. Бид 100 хувь гаднаас хамааралтай учир үүнийг дагаад шатахууны үнэ өснө. Өнөөдөр ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүйгээр А92 бензиний үнэ автомат үнийн тооцооллоор хийгдэж байна. Үүний хүчинд сүүлийн үед 20-70 төгрөгөөр нэмэгдэж байна. Нөгөө талаас гадаад зах зээлийн үнэ нэмэгдэхээр дагаад өснө. Орос, Украины нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсөж ч магадгүй, буурч ч магадгүй. Буурах нөхцөл байдал нь юутай холбоотой вэ гэхээр, ОХУ-ын экспортод хориг тавина гэсэн үг. Хориг тавиад эхлэхээр бидэнд эергээр нөлөөлж магадгүй. Бид ОХУ-аас шатахуун авахдаа Сингапурын биржийн үнээр тооцож авдаг. Нөгөө талаар аливаа цэрэг дайны нөхцөлд шилжсэн улс стратегийн нөөцөө бүрдүүлж авдаг. Ингэхээр бидэнд хүнд тусна. Улс төрийн нөхцөл байдлаа дагаад энэ бүтээгдэхүүний үнэ өсөж, буурах нь биднээс хамаарахгүй байгаа. Өнөөдрийн гол асуудал бол шатахууны нөөц бүрдүүлэх. Өнөөдрийн байдлаар 30-40 хоногийн нөөцтэй байна. Тиймээс бидний хамгийн гол анхаарах зүйл нөөцөө тасалдуулахгүй байх юм. Хэдийгээр үнийг чөлөөлсөн ч гэсэн шууд зах зээлийн ханшаар бус хөдөлгөөнт дунджаар тооцохоор нэлээд бага өөрчлөлт үнэ дээр нэмэгдэнэ. Түүнчлэн ОХУ, Украин хооронд нөхцөл байдал хүндэрлээ гэж үзэхэд шатахууны үнэ бусад улсад ч ялгаагүй нэмэгдэнэ. Тухайлбал, БНХАУ-д ч ялгаагүй нэмэгдэнэ. Гэвч Хятад улсад хил гааль, тээврийн хүндрэл бий. Бидний хувьд бас нэг хүлээж байгаа зүйл бол АНУ, Иран улсуудын хооронд Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт хүрэх асуудал. Хэрэв энэ хэлэлцээр амжилттай болбол Иран улс өдөрт нэг сая орчим барель шатахууныг зах зээлд гаргах боломжтой болно. Ингэснээр дэлхийн зах зээл дэх үнэд эергээр нөлөөлөх боломжтой юм. Том эдийн засагтай улс орнууд үүнийг анхааралтай ажиглаж байгаа" гэв.

ОХУ БОЛОН УКРАИН ХОЁРЫН ХООРОНД ҮҮСЭЭД БАЙГАА ХУРЦАДМАЛ АСУУДЛААС БОЛЖ МОНГОЛД ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСЭЭД БАЙНА УУ???

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулах болсноо өнөөдөр зарласан. Ийнхүү манай улсын шатахууны гол импортлогч болох ОХУ цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь энэ төрлийн бүтээгдэхүүний хомстол үүсгэх вий гэсэн мэдээлэл гарч эхлээгүй байхад зарим зах худалдааны төвүүд үнээ нэмээд эхэлжээ.

ЗГ-ЫН ХУРАЛДААНААР УКРАИНД БАЙГАА ИРГЭДЭЭ ЯАРАЛТАЙ ТАТАЖ АВАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭВ

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГХ-ны сайд Б.Батцэцэг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарт Украинд буй оюутнуудыг татаж авах чиглэлийг өгсөн. Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар ээлжит бусаар 16 цагаас хуралдахаар товлоод байгаа бол. Уг хурлаар Украинд байгаа монгол иргэдээ яаралтай татаж авах зардал хөрөнгийг шийдэх юм байна. Манай улсын 60 орчим иргэн Украинд сурч, амьдардаг бөгөөд тэдний дийлэнх нь оюутнууд байгаа юм. Өвлийн амралтаараа 32 оюутан эх орондоо ирээд байгаа бол өнөөдрийн байдлаар 30 гаруй оюутан Украинд байгаа ажээ. Юутай ч хүнд нөхцөл байдалд ороод байгаа Украинд сурч, амьдарч байгаа ирэгдээ татаж авах арга хэмжээ авах таатай мэдээ байна

"ТОСК”-ИЙН НЭР БАРЬЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАЛИЛАН ХИЙСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд 2018-2021 оны хооронд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулна гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан С,Б,Б нарын бүлэг этгээдийг шалгаж байна. Уг этгээдүүд "Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа" гэх мэтээр иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал ташаа мэдээлэлд итгэж, их хэмжээний мөнгөөр хохирохоос сэрэмжлүүлж байна.

1 ... 195 196 197 198 199 200 201 202 203 ... 257