ӨНГӨРӨГЧ ӨДРИЙН БАЙДЛААР ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН 994.7 ТЭРБУМ ТӨГРӨГ НЬ ЭРГЭН ТӨЛӨГДЖЭЭ

Хөгжлийн Банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.

Үүнээс

  • 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,
  • 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,
  • 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдав.

Хөгжлийн Банк нь 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Үүнээс 31.1% нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөгийн, 73.4% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна гэж Монгол Улсын Хөгжлийн Банкнаас мэдээлэв.

зураг


зураг


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.