Ц.ЦЭРЭНПУНЦАГ: 1072 ХУВЬЦААГ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ИРГЭДЭД НЭЭЖ ӨГНӨ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг: “Монголын Хөрөнгийн бирж” нь хувьцаат компани болж, анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүллээ. Тус бирж хувьцаагаа нээлттэй арилжсанаар цаашид төрийн өмчит компаниуд олон нийтийн хяналт бүхий нээлттэй, ил тод үйл ажиллагаатай компани болох эхлэл болж байна. Хөрөнгийн бирж 34 хувиа хувьчлах болсонтой холбоотойгоор зарим нэг асуудал дагуулсан мэдээлэл яваад байна. Тус биржээс санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож буй. Энэ нь заавал 90 хувь байна гэсэн хатуу заалт биш юм. Стратегийн хөрөнгө оруулагчид орж ирснээр хувьцааны үнэ тогтворжих, үнэ цэнтэй байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Хоёрдугаарт, мэргэжлийн хөрөнгө оруулагчид уг биржийн засаглал, менежментыг сайжруулах давуу талыг үүсгэнэ. Одоогийн үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан стратегийн хөрөнгө оруулагчдын үзүүлэх хувь хэмжээний үзүүлэлтийг тогтоох боломжтой” хэмээв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.