ДАВСНЫ САНХҮҮЖИЛТЫГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭХ ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Д.ГАНБОЛДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Давсны санхүүжилтыг хувьдаа завшсан Хотын менежерийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Тодруулбал,Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилж байв. Д.Ганболдын тухайд 2016-2020 оны парламентад ажилласан, Улаанбаатар хотын Налайх районы Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлсэн ч тасралтгүй төрийн албанд зүтгэсээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй ч санхүүгийн салбарт олон жил ажилласан хэмээх олон гуншинтай хотын менежер маань Улаанбаатар хотын хальтиргаа гулгааны нөөцийн давсны мөнгөнөөс тэрбумыг шамшигдуулсан нь илэрч үүрэгт ажлаасаа өчигдрөөс чөлөөлөгдсөн байна. Түүнийг давсны нөөцөө нөөцлөөгүй, санхүүжилтыг нь өөртөө завшсан, ажын хариуцлага алдсан, яаралтай үед зохион байгуулалт хийж ажиллаж чадаагүй үндэслэлээр ийнхүү чөлөөлжээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.