НЭГҮҮН МЭДЭЭ
Албан хаагчдын цахим хаяг шинэчлэгдлээ

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны домэйн нэр солигдсонтой холбоотой албан хаагчдын цахим хаяг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөж байгаа болно. Шинэ цахим хаягийн мэдээллийг хүлээн авч харилцана уу. Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, албан хаагчдын цахим хаягийн жагсаалт 1 . Т.Энхбаяр, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, enkhbayar@ncge.gov.mn 2. С.Батцэцэг, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга battsetseg@ncge.gov.mn 3. О.Буянаа, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн , buyanaa@ncge.gov.mn 4. Д.Энхжаргал, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, enkhjargal@ncge.gov.mn 5. Х.Цэнджав, Жендэрийн дүн шинжилгээ мэдээлэл судалгааны хэлтсийн Жендэрийн статистик, судалгаа, мэдээллийн сан, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн , tsendjav@gender.gov.mn 6. Б.Наранцацрал, Жендэрийн дүн шинжилгээ мэдээлэл судалгааны хэлтсийн Жендэрийн үндэсний чадавх, сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн , narantsatsral@ncge.gov.mn 7. Д.Батхишиг, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, batkhishig@ncge.gov.mn 8. Л.Мөнхтулга, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, munkhtulga@ncge.gov.mn 9. Г.Солонго, Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн Олон нийтийн жендэрийн боловсрол, соён гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, solongo@ncge.gov.mn 10. Х.Сувдаа, Бичиг хэрэг, дотоод асуудал хариуцсан ажилтан, suvdaa@ncge.gov.mn 11. Б.Гантуяа, Санхүү төсөв хариуцсан ажилтан, gantuya@ncge.gov.mn

ИРЭХ 5 САРЫН 1-ЭЭС БҮХ НАСНЫ ИРГЭНИЙГ УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

ЗГ-н ээлжит хуралдаан үргэлжлэн төлвөлсөн асуудлуудаараа хуралдаж байгаа бөгөөд гарсан шийдвэрүүдээс танилцуулж байна. Хуралдаанаар, ковидын үеийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгаж. Улмаар 2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэлтийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа. Мөн эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах Сүүлийн хоёр жилд иргэд цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой. Бүх насны иргэдийг хамруулсан эрхтэн тогтолцоонд шинжилгээ хийж, үзлэгт хамруулах ажлыг бэлтгэж байгаа гэв.

НАЙЗ ОХИНООСОО САЛЖ СЭТГЭЛЭЭР УНАСАН ИРГЭН ӨӨР ДЭЭРЭЭ БЕНЗИН АСГАЖ ШАТААХЫГ ЗАВДЛАА

Дорноговь аймагт энэ сарын 13-ны өдөр /2022.02.13/ 19 настай иргэн О савтай бензин өөр дээрээ асгаж амиа хорлохыг завдсан хэрэг гарсан байна. Тэрээр тус өдөр найз охиноосоо салж сэтгэлээр унасан учир уг үйлдлийг гаргасан хэмээн мэдүүлжээ. Эмнэлэг, цагдаагийн холбогдох алба хаагчид шуурхай арга хэмжээ авч чадсан тул хүүгийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.

ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.ГАНБОЛД 3 ХҮНИЙГ ТУШААЛ БУУРУУЛЖ, 12 АЛБА ХААГЧИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Захирагчийн ажлын албаны дарга 12 хүнийг ажлаас нь чөлөөлж, 3 хүнийг тушаал бууруулан мэргэжилтэн болгожээ. Эдгээр хүмүүс Д.ГАНБОЛД даргын уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн нилээдгүй маргаан үүсээд байгаа аж. Тэрээр өөрийн хамаарал бүхий хүмүүсээр халаа сэлгээ хийн багаа бүрдүүлэхээр ийн улаарч байна уу? гэсэн хардлага байгаа юм. Өөрөө энэхүү асуудлаар тайлбарлахдаа бүтцийн өөрчлөлт хийж байгаа хэмээв.

ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН “МОНПОЛИМЕНТ” ХХК-ЫГ 2018 ОНД АТГ-ААС ШАЛГАЖ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН БАЙСАН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал ар араасаа ундарч байгаа билээ. Тэгвэл эдгээр зээлдэгч нарын нэг болох Монполимет” ХХК-д холбогдуулан АТГ-аас 2018 онд Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж улмаар хэрэгсэхгүй болгоод байсан зээлтэй холбоотой хэргийг сэргээн шалгах саналыг прокурорт хүргүүлээд байна. Тухайлбал 2014 онд Хөгжлийн банкнаас “Монполимет” ХХК-д “цементийн үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх 65 сая ам долларын зээлийг авсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 112.8 тэрбум байгаа бөгөөд Монголбанкны хяналт шалгалтаар хэвийн бус, анхаарал хандуулах зээлийн ангилалд ороод байгаа бөгөөд АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж яагаад хэрэгсэхгүй болгосон талаар хэргийг сэргээн шалгах саналыг прокурорт хүргүүлээд байгаа юм байна.

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ДУЛААН, УСНЫ ТӨЛБӨРӨӨ ЦАГТ НЬ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД БҮРТГЭЛ ҮҮСЭХ ҮҮ?

Энэ оны эхний өдрөөс өрхүүд ус, дулаан, хогны мөнгөө иргэд төлж эхэлсэн. Төрөөс зөвхөн цахилгааны төлбөрийг хариуцна. Иймд орон сууцны конторууд өнгөрсөн сарын төлбөрөө нэхэмжилж эхэлжээ. Та эдгээр төлбөрийг цагт нь төлөөгүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд таны мэдээллийг бүртгэнэ гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4 иргэдэд анхааруулжээ. Энэ талаар Төв банкнаас ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг энэ санд бүртгэх хууль эрхзүйн орчин бүрдсэн. Гэхдээ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, орон сууцны конторууд Төв банктай мэдээлэл солилцох гэрээ байгуулаагүй. Иймд одоогоор ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй хэмээжээ. Тэгэхээр дээрх байгууллагууд гэрээ байгуулан, төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг солилцож эхэлбэл иргэдийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд бүртгэх боломжтой болох юм байна.

ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 18 ЭМЭГТЭЙГЭЭС 29 ХҮҮХЭД ТӨРӨӨД БАЙНА

Улсын хэмжээнд өнгөрөгч онд нийт халдварт өвчний 1.6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлжээ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний: 38.7 хувийг тэмбүү 32.5 хувийг заг хүйтэн 28.6 хувийг трихомониаз 0.2 хувийг ХДХВ эзэлж байна. Тэмбүүгийн халдвар өнгөрсөн оныхоос 2938 тохиолдлоор буюу 1.8 дахин буурчээ. 10 мянган хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр: Баянхонгор- 14.5 Сүхбаатар- 12.7 Хөвсгөл- 11.8 Дорнод- 11.1 Улаанбаатар хот- 13.8 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Өнгөрөгч онд төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 100 мянган амьд төрөлтөд 26.5 байгаа нь өмнөх оныхоос 18-аар буурсан үзүүлэлт болжээ. 2021 онд ХДХВ-ийн 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 327 болж 274 нь эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 53 хүн нас бараад байна. ДОХ-ын халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан ба халдвар авсан нийт иргэдийн 269 нь эрэгтэй, 58 нь эмэгтэй. ХДХВ-ийн халдвартай 18 ээжээс 29 хүүхэд төрсөн бөгөөд халдвар эхээс урагт дамжаагүй. Есөн ээж давтан төрсөн . ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн 45 хувь нь орон нутгийн харьяалалтай. Монгол Улсын хувьд ХДХВ-ийн халдвартай иргэдийн 40 хувийг л одоогоор илрүүлсэн.Уг хүмүүсээ эмчилгээнд бүрэн хамруулаад байна. Харин үлдсэн 60 хувь нь халдвар авснаа мэдсэн ч эмнэлэгт хандаагүй, эсвэл халдвар тээж байгаагаа мэдэхгүй явж байх эрсдэлтэй. Бэлгийн замаар дамжих халдварын эмч мэргэжилтэн дутагдалтай.

ХАХУУЛЬ АВСАН НЭР БҮХИЙ ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр боллоо. Тодруулбал, Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг хэлэлцээд шийдвэрлэжээ. Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан бөгөөд үүнд: Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгаж байгаа. Тэгвэл түүнээс хахууль авсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг өчигдөр түдгэлзүүллээ.

ЗГ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДЛААР БОЛОН, БУСАД 30 ОРЧИМ АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудаар хуралдах тов гараад байна. Үүнд: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар болон Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр болон төлөвлөөд байгаа юм.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТЕ КОУАССИ-КОМЛАН-ЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд ихээхэн дэмжлэг үзүүлж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хангалтыг хийсээр ирсэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Мөн уулзалтаар эх, хүүхдийн эрүүл мэнд, агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл, ариун цэвэр, усан хангамж, дархлаажуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвээр харилцан ярилцаж санал солилцсон юм. Суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулж 18-аас дээш насны зорилтот хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж цар тахалтай амжилттай тэмцэж байгааг цохон тэмдэглэж, баяр хүргэж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Суурин төлөөлөгчид баяр хүргэлээ .

1 ... 199 200 201 202 203 204 205 206 207 ... 254