ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ЖҮХАА-ны дарга Т.Энхбаяр ЗГХЭГ-ын албан хаагчдад жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.
Тэрээр Монгол Улсын жендэрийн нөхцөл байдал, олон улс, бүс нутгийн түвшинд үзүүлж буй ахиц дэвшил, сорилтын талаар танилцуулж, ирэх арван жилд хамтран хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний ач холбогдол, үр нөлөө, онцлогийг тайлбарлав. 
Түүнчлэн ажил ар гэрийн тэнцвэрийг хангах, ажлын цагийн уян хатан зохицуулалт, цагийн хөдөлмөр, зайнаас ажиллах зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн жендэрийн тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах гол гол заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагыг үндэсний хэмжээнд судлан танилцуулахаар судлах зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллаж буйгаа онцоллоо.
Мөн түүнчлэн байгууллага бүр өөрийн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулахдаа албан хаагчдын хэрэгцээ, түүнийг илрүүлэх судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн жендэрийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж санал солилцсон юм.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.