Х.НУРЛАТЫГ НЭГ САРЫН ХУГАЦААГААР ЦАГДАН ХОРИХООР БОЛЖЭЭ

Өнөөдөр /2022.12.12/  Чингэлтэй Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Прокуророос түүнийг “Тавантолгой Түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.