ТУРК ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЖУУЛЧДААС ТАТВАР АВЧ ЭХЭЛНЭ

Турк улс ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн гаднын жуулчдаас хоёр хувийн үйлчилгээний татвар авахаар болжээ. Зочид буудал, рашаан, амралт, зугаалгын газар, дэн буудал, тосгон, жуулчны кэмп зэрэгт буудаллахад хоёр хувийн татвар төлөх аж. Харин гаднын оюутан болон дипломат ажилтнууд энэ татвараас чөлөөлөгдөнө.
Туркийн Засгийн газар гаднын жуулчдыг хүлээн авах үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулах шийдвэрийг аль 2019 онд гаргаж байсан ч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан.Энэ оны байдлаар, Турк улс 51.5 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас нийт 46 тэрбум ам.долларын орлого олох хүлээлттэй байна. Ирэх онд тус улс 60 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.