“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САЛБАР ДУНДЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ТАНИЛЦУУЛЛАА

Жендэрийн үндэсний шинжээч, зөвлөх Б.Долгор, Жэндэрийн үндэсний хорооны жендэрийн чадавх сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Наранцацрал нар ХХААХҮЯамны албан хаагчдад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г танилцууллаа. 
Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа  агентлаг Мал, эмнэлгийн ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын нийт 71 албан хаагч оролцлоо. 
Энэхүү салбар дундын стратеги төлөвлөгөөний 1, 2, 5 дугаар зорилтын 22 арга хэмжээг ХХААХҮЯам дангаар болон төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой хамтран хариуцаж хэрэгжүүлнэ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.