ӨМНӨД СУДАНЫГ 40 ГАРУЙ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧ ЗОРИЛОО

Монгол улсын зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны арванхоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Судан  улсыг зорилоо.

Эхний ээлж арваннэгдүгээр сарын 15-ны өдөр, хоёр дахь ээлжийнхэн арванхоёрдугаар сарын нэгний өдөр явсан бол гурав дахь ээлжийн офицер, ахлагч нар эх орноосоо морджээ.

Энэ удаагийн бүрэлдэхүүнд 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байгаараа онцлогтой.

Тус батальоны нийт цэргийн алба хаагчдын дотор 90 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагджээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.