ЭНЭ ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛСЭН “ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА”-ЫН ТАЛААР...

шинэ хуулийн дагуу ажилтны ээлжийн амралтын хугацаа, цалинг хэрхэн тооцох болсон талаарх мэдээллээс дурьдвал.

Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тооцох вэ?

Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.

Ээлжийн амралтын үргэлжлэх хугацааг хэзээ авч болох, ямар хугацаагаар үргэлжлэх талаар хуульд доорх байдлаар заасан байдаг.

  1. Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.
  2. Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

Ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нэмэгдэл амралт олгодог нь өөрчлөгдөөгүй бөгөөд

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтан нь:

  1. 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр;
  2. 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр;
  3. 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр;
  4. 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр;
  5. 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр;
  6. 32 дахь жилээс ажлын 14 өдөр.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд:

  1. 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр;
  2. 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр;
  3. 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр;
  4. 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр;
  5. 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр;
  6. 32 дахь жилээс ажлын 18 өдөр нэмж тооцох нь.

Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.

Түүнчлэн ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байхаар хуульд заажээ.

Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журамтай 

 

Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно. Ингэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгохоор хуульчилжээ.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.