НЭГҮҮН МЭДЭЭ
МАН-ЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО МАРГААШ ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН БУСАД АСУУДЛААР НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮДИЙН ТАЛААР ХУРАЛДАНА

МАН-ын хяналтын ерөнхий хороо маргааш 11.00 цагаас хаалттай хуралдахаар болсон бөгөөд. Уг хурлаар ёсзүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм байна. Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргах юм байна. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зарим нэг гишүүдийг намаас хөөх асуудал ч мөн яригдаж байгаа гэв.

БАРИЛГЫН ЦАХИЛГААН ШАТНЫ ХОНГИЛООС /52 НАСТАЙ ЭРЭГТЭЙ/ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос 19:20 минутанд хүний цогцос олдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн /52 настай, эрэгтэй/ Ц -ын цогцос цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхэнд нас барсан байдалтай олджээ . Цогцсыг гарган авч тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

ТАТВАР ТӨЛӨЛГЧДИЙН 150 САЯ ТӨГРӨГӨӨР ХООЛОНД ОРСОН ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН “ИТХ БОЛОН ЗДТГ”-ЫН ТАНСАГЛАЛ

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын баг хамт олон 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа “Иргэдийн төлөөлөгчдийн хоёрдугаар хуралдаан” ажлаа танилцуулсан үйл ажиллагаанд ТӨСВИЙН мөнгөнөөс 150 саяыг зарцуулсан баримт ил болоод байгаа юм. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Шилэн дансны мэдээлэлд дурдсанаар “ИТХ-ын хоёрдугаар хуралдааны үйл ажиллагаанд ороцлсон ЗДТГ-ын алба хаагч болон, хурлын төлөөлөгчдийн хоол” гэсэн агуулгатайгаар 150 сая төгрөгийн зарлагыг бичсэн байгаа юм. Мөн дээрх агуулга бүхий утгаар тус тус 222 мянга 312 төгрөгийг олон удаагийн давтамжтай гүйлгээгээр гаргажээ. Ингэснээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчид 150 сая 222 мянган төгрөгийг нэг өдрийн хоолны зардалд хэрэглэсэн энэхүү мөнгө нь татвар төлөгч бидний халааснаас гарсан байж таарах нь. Мөн төсвийн мөнгийг дан ганц хоолонд ороход хэрэглээд зогсоогүй байна. Тухайлбал зэргэлдээх Дундговь аймгийн Засаг дарга болон албаны дарга нарыг хүлээж авахад 276 мянган төгрөг, 00-04ГСА гэх аймгийн Засаг даргын тамгын газрын даргынхаа авто машины засварт нэг сая 429 мянга, 40тн контейнер 14 сая 500 мянган төгрөгөөр худалдан авсан, Ерөнхийлөгчийн шагнал гардуулахад үйл ажиллагаанд 181 мянга 900 төгрөг, аяга, уутны үнэнд 4 сая 765 мянган төгрөг, Хүний эрхийн комиссын гишүүдийг хүлээн авахад 250 мянга, Дорноговь аймгийн алба, хэлтсийн дарга нарын уулзалтын зардалд 180 гаруй мянга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, албаны хүмүүсийг хүлээн авах зардалд 495 мянга 100 төгрөг гэх мэтээр зарцуулалт хийж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зүйлд үрэн таран хийсэн нь илт байна. Энэ мэтчилэн хичнээн дарга нар татвар төлөгч иргэдийн мөнгөөр тансаглаж байгаа нь тодорхой.

О.БААСАНХҮҮ: МАН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР ЖҮЖИГ ТОГЛОСООР

Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: "Хөгжлийн Банкнаас зээл авсан хүмүүсийг гурван хэсэгт хувааж үзье. Эхнийх нь төрийн үргүй зээл. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, дүүжин тээвэр гэх мэт төслийн зээлүүд орно. Зээл өгч, авсан төрийн албан хаагчид хариуцлага үүрэх ёстой. Зориулалтын бусаар зээл авсан аж ахуйн нэгжүүд мөн хуулийн хатуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Харин зориулалтын дагуу зарцуулаад цар тахлын хүндрэлээс шалтгаалаад зээлийн төлөлт удааширсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа мэт дарамт үзүүлж болохгүй. Яагаад гэвэл үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгжүүд бий. Монголбанк тасралтгүй олон жил үнэмлэхүй байдлаар төр барьж байна. Буруутай, зээлтэй хүмүүст хариуцлага тооцох эрх нь тус намд байгаа. Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг МАН зохион байгуулалттай гаргаж ирсэн бөгөөд олон нийтийн өмнө жүжиг тоглож байна. Сонгуулиас өмнө өөрсдөө цэвэрхэн хүмүүсийн дүрд тоглох гээд байна. Тэд өмнө нь ч бас ЖДҮ, концессын дуулианыг гаргаж ирсэн ч юу ч шийдэгдээгүй. Үүнтэй адил Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг гаргаж ирсэн ч хэнийг ч шийтгэхгүй. АН төрийн эрх бариагүй учир уг асуудлыг төрийн хуулиар шийдэх боломж алга. Зээл авсан буруутай хүмүүсээ намын гишүүнээс чөлөөлсөн" хэмээв.

Ц.АНАНДБАЗАРЫГ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2017 оны наймдугаар сард Хөгжлийн банкнаас 670 сая иений зээлийг Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол” групп ХХК нь авчээ. Энэ оны наймдугаар сард гэрээний хугацаа дуусах аж. Зээлээ хэвийн эргэн төлж байгаа ч зориулалтын бусаар ашигласан болох нь банкны шалгалтаар илэрсэн. Энэ бүх асуудал үүсэх үеэр Ц.Анандбазар нь Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэлдээ төлсөн. Гэвч энэ нь хариуцлагаас мултрах шалтгаан биш.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР Х.МАНДАХБАЯРЫГ СОНГОЛОО

Өчигдөр /2022.02.16/ Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар МАН-ын Бага хурлын гишүүн, "Эрхэт Монгол групп"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр олонхийн саналаар сонголоо. Тэрээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас намын хорооны тамга, тэмдгээ хүлээж авлаа. Х.Мандахбаяр нь 2012 оны 7 дугаар сард МАН-д гишүүнээр элсэн 2013 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2017 оны 1 сараас 2017 оны 12 сард Өмнөговь аймгийн МАН-ын орон тооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2013, 2017, 2020, 2022 онд Монгол Ардын намын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдож байсан юм.

100 САЯ ТӨГРӨГӨӨР ПРОГРАММ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГ БАЙНА УУ? О.ГАНБААТАР ДАРГАА!!!

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь өнгө үзэмж муу, ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгсэл байдаг. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд өвлийн хүйтэнд, хүйтэн автобусанд чихэлдэж, тав тухгүй зорчиж заримдаа тохиолдолд автобустайгаа хамт шатаж, осолдсоор байгаа нь өнөөгийг үнэн дүр төрх. Нийтийн тээврийн автобус мөргөлдсөн, Энхтайвны гүүрэн дээрээс автобус унасан, зам дээр хүн мөрөгсөн, автобус шатсан гээд тоочоод байвал нийтийн тээвэртэй холбоотой осол, аваар гээд дурьдаад байвал асуудал дуусахгүй. Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Ганбаатар ажилладаг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 14-нд 100 сая төгрөгөөр “САНХҮҮГИЙН ПРОГРАММ ШИНЭЧЛЭХ” гэсэн агуулга бүхий тендер зарлажээ байгаа нь олны анхаарал татаад байна. Одоогоор тус авто бааз нь 130 автобус, 500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ЗАРИМ СУРГУУЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛCНААР АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ 12.5 ХУВИАР БУУРНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олон арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд их тойрууд байрлаж буй сургуулиудын хичээл эхлэх цагийн хувиарт өөрчлөлт оруулах эсэхээр иргэдээс санал авч эхэллээ. Тодруулбал, Их тойруу болон Яармагт байршилтай төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээлийн эхлэх цагийг өөрчлөхөөр талаар Нийслэлийн Боловсролын газраас танилцуулаад байна. Тухайлбал: ойрхон байршилтай гурван сургуулийн хичээлийн эхлэх цагийг өглөө 07:45, 08:15, 09:00 гэж зөрүүлж эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ зохицуулалтыг хийснээр замын түгжрэл 12.5 хувиар буурна гэж үзэж байгаа бөгөөд. Эдгээр сурагчдын эцэг, эхчүүд өглөө 07:00-10:00 цагийн хооронд ажилдаа ирж болох зохицуулалт хийх талаар мөн яригдаж байна. 07:00 цагт ирсэн хүн 16:00 цагт ажлаа тарж болох талаар мэдээлэл хийлээ. Санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулна. НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ № ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 1 БЗД БҮС – I 21-р сургууль 8:15 13:45 2 БЗД 84-р сургууль 7:45 13:15 3 БЗД БҮС – II 33-р сургууль 7:45 13:15 4 БЗД 48-р сургууль 8:15 13:45 5 СБД БҮС – I 1-р сургууль 7:45 13:15 6 СБД ӨЗБЛАСургууль 8:15 13:45 7 СБД БҮС – II 31-р сургууль 7:45 13:15 8 СБД 6-р сургууль 8:15 13:45 9 СБД БҮС – III 45-р сургууль 7:45 13:15 10 СБД 11-р сургууль 9:00 11 СБД БҮС – IV Байгаль эх лицей сургууль 8:15 13:45 12 СБД 2-р сургууль 7:45 13:15 13 СБД Монгол Улсын Консерватори 7:45 13:15 14 СБД БҮС – V МУБИС – ЕБС 7:45 13:15 15 ЧД БҮС – I 5-р сургууль 7:45 13:15 16 ЧД 50-р сургууль 8:15 13:45 17 ЧД БҮС – II 23-р сургууль 7:45 13:15 18 ЧД 24-р сургууль 8:15 13:45 19 ХУД БҮС – I 18-р сургууль 7:45 13:15 20 ХУД 15-р сургууль 8:15 13:45 21 ХУД БҮС – II 52-р сургууль 7:45 13:15 22 ХУД 75-р сургууль 8:15 13:45 23 ХУД БҮС-III 130-р сургууль 7:45 13:15 НИЙТ 14 9 14 9 ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ № ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ 1 БЗД БҮС – I И-Эс-Эм 7:45 13:15 2 БЗД Кириллица 9:00 3 БЗД БҮС – II Оюунлаг 7:45 13:15 4 БЗД Уудам монгол 9:00 5 БЗД БҮС – III Шинэ монгол 7:45 13:15 6 БЗД Төгсдэлгэрэх 8:15 13:45 7 БЗД БҮС – IV Шилдэг 9:00 8 БЗД Их засаг лицей 9:00 9 БЗД БҮС – V Эрхэм баян эрдэм 9:00 10 БЗД Гёте 7:45 13:15 11 БЗД БҮС – VI Оюуны-Оньс 9:00 12 СБД БҮС – I Логарифм 7:45 13:15 13 СБД Үй цай 8:15 13:45 14 СБД БҮС – II Сант 7:45 13:15 15 СБД Улаанбаатар элит 8:15 13:45 16 СБД БҮС – III Шинэ үе 8:15 13:45 17 СБД БҮС – IV Эрдэмтөгс 9:00 18 СБД Сэлбэ 9:00 19 СБД БҮС – V Дойче шуле 9:00 20 СБД Кинг кидс 8:15 13:45 21 СБД БҮС – V Эрдмийн уурхай 9:00 22 СБД Хаан эрдэм 9:00 23 ЧД БҮС – I Тусгал 9:00 24 ЧД Олонлог 9:00 25 ЧД БҮС – II Оюут 8:15 13:45 26 ЧД Олонлог эгзэ 7:45 13:15 27 ХУД БҮС – I Орчлон сургууль 9:00 28 ХУД Хобби сургууль 9:00 29 ХУД БҮС – II Оргил сургууль 9:00 30 ХУД Монгол билиг оюун сургууль 9:00 31 ХУД БҮС- III Орхон Хасү сургууль 9:00 32 ХУД БҮС – IV Шинэ Монгол Харумафүжи сургууль 7:45 13:15 33 ХУД Бритиш сургууль 9:00 34 ХУД БҮС -V Сакура сургууль 9:00 35 ХУД Солонго Эс Эф сургууль 9:00 36 ХУД БҮС – VI Жет тэмүүлэл сургууль 9:00 НИЙТ 8 6 22 8 6

СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ХУВИАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХААР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Их тойрууд байрлаж буй сургуулиудын хичээл эхлэх цагийг өөрчлөх хувилбар яригдаж байна. Энэ талаарх саналыг Нийслэлийн Боловсролын газраас нэгдүгээр сарын 10-нд танилцуулсан бөгөөд Их тойрууд байршилтай төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын хичээлийн эхлэх цагийг 07:45, 08:15 болгохоор тусгаснаа мэдээлсэн. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах, энэ зохицуулалтын дагуу нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг уян хатан болгох тухай санал асуулга авна. Санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулна гэлээ. Судалгаагаар нийслэлийн авто замын түгжрэлийн 20 хувь нь сургууль, цэцэрлэгтэй холбоотой байгаа аж .

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН : 30 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АГЕНТЛАГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм. Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ" хэмээв .

1 ... 198 199 200 201 202 203 204 205 206 ... 254