МАЛАЙЗ УЛСАД ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ГЭР БҮЛД 5 САЯ РИНГГИТ / 1,1 сая ам.доллар орчим /ОЛГОХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЛАА

2006 онд Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах болон Сирул Азхар Умар гэх этгээдүүд Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр автомашиндаа суулган авч явж буудан хөнөөгөөд, цогцсыг нь дэлбэлсэн онц ноцтой гэмт хэрэг гарсан байдаг.
Тэгвэл 16 жилийн турш шийдэгдээгүй өдийг хүрсэн хэрэг дээр Ш.Алтантуяагийн гэр бүл ялж, Малайзын дээд шүүхийн шийдвэрээр талийгаачийн гэр бүлд 1.5 сая сингапур долларыг олгох шийдвэр гаргасан байна.
Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм. Аллага үйлдсэн хоёр этгээд 2015 онд Малайзын холбооны шүүхээс цаазаар авах ял сонссон ч Азилах гэх этгээд энэ аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар гүйцэтгэсэн гэдгийг хэлснээр дахин шүүх процесс явагдсан байдаг. Ийнхүү 16 жилийн дараа аймшигт хэрэг эцэслэгдлээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.