Met Gala 2021 улаан хивсний ёслолын сонин содон хувцаслалт
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдох 50 албан тушаалтан байгааг мэдэгдэж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүтэй 17 хүний нэрсийг зарласан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын“Сод Монгол групп” ХХК- “Эрдэнэс тавантолгой” ХК-д тендер авч, 12 тэрбум төгрөгийн шатахуун шахсан баримт дэлгэгджээ.Тайланд тусгагдсан мэдээллээр, 2019 онд 2.8, 2020 онд 1.8 тэрбум төгрөгийн түлш шатахуун Эрдэнэс тавантолгой ХК-д нийлүүлсэн байна.Сонирхуулахад, тус компаний одоогоос нэгхэн сарын өмнө буюу 2022 оны 11 дүгээр сард татан буугджээ.
Эх сурвалж:Tac.mn
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий Түр хороо хуралдаж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түр хорооны сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар болсон байна. /2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/ № Албан тушаал Овог нэр 1 Дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2 Орлогч дарга Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 3 Зөвлөлийн гишүүн Сангийн сайд Ч.Улаан 4 Зөвлөлийн гишүүн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 5 Зөвлөлийн гишүүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 6 Зөвлөлийн гишүүн Уул уурхайн сайд Д.Ганхуяг 7 Зөвлөлийн гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан 8 Зөвлөлийн гишүүн Эрчим хүчний сайд М.Сономпил 9 Зөвлөлийн гишүүн Зам, тээврийн сайд А.Гансүх 10 Зөвлөлийн гишүүн УИХ-ын ЭЗБХ-ны дарга /зөвшилцснөөр/ Б.Гарамгайбаатар 11 Зөвлөлийн гишүүн УИХ-ын ТБХ-ны дарга /зөвшилцснөөр/ Ц.Даваасүрэн 12 Зөвлөлийн гишүүн Монголбанкны ерөнхийлөгч /зөвшилцснөөр/ Н.Золжаргал 13 Зөвлөлийн гишүүн Санхүүгийн зохицуулах хорооны дарга /зөвшилцснөөр/ Д.Баярсайхан 14 Зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /зөвшилцснөөр/ П.Цагаан 15 Зөвлөлийн гишүүн УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Одхүү 16 Зөвлөлийн гишүүн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 17 Нарийн бичгийн дарга Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатар УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС /Улс төрд нөлөө бүхий этгээд/ № Овог нэр Албан тушаал 1 Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч асан 2 Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан 3 Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн, сайд 4 С.Бямбацогт УИХ-ын гишүүн, сайд 5 Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн, сайд 6 Ш.Адьшаа УИХ-ын гишүүн 7 Г.Амартүвшин УИХ-ын гишүүн 8 Ц.Анандбазар УИХ-ын гишүүн 9 Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүн 10 Г.Дамдинням УИХ-ын гишүүн 11 Х.Ганхуяг УИХ-ын гишүүн 12 Ч.Ундрам УИХ-ын гишүүн 13 О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга 14 Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд асан 15 Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд асан 16 С.Баярцогт УИХ-ын гишүүн асан 17 Ц.Гарамжав УИХ-ын гишүүн асан 18 А.Сүхбат УИХ-ын гишүүн асан 19 Д.Энхтайван УИХ-ын гишүүн асан 20 Б.Ундармаа УИХ-ын гишүүн асан 21 Д.Хүрэлбаатар Монгол Улсын ерөнхий аудитор асан 22 Б.Болор Сангийн сайд асан 23 Д.Цогтбаатар Барилга, хот байгууллатын сайд асан 24 З.Баянсэлэнгэ Барилга, хот байгууллатын сайд асан 25 Г.Мөнхбаяр Барилга, хот байгууллатын сайд асан 26 М.Баярмагнай ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд 27 Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн дэд сайд 28 Ш.Лхамсүрэн МАН-ын Бага хурлын гишүүн 29 Ш.Үнэнбат МАН-ын Бага хурлын гишүүн 30 Ж.Батзандан УИХ-ын гишүүн асан УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС /Хөгжлийн банкны албан тушаалтнууд/ № Овог нэр Албан тушаал Холбогдох зээл 1 Д.Дэлгэрсайхан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Комплант ХХК, НВЦ ХХК, Модун ХХК, Инжир ХХК, Мон дулаан трейд ХХК, Бэрэн групп ХХК, Пирамид орд ХХК, Болор шүр ХХК, Баруун баян транс ХХК 2 Л.Мягмаржав Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Газ-Импорт ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК 3 Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Газ-Импорт ХХК, Мондулаан трейд ХХК, Модун ХХК, 4 Ц.Билгүүн Хөгжлийн банкны мэргэжилтэн асан Комплант ХХК, Инжир ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК 5 Б.Шинэбаатар Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга асан Эрдэнэс монгол ХХК, Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК 6 Н.Мөнхбат Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Эрдэнэс монгол ХХК, Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК 7 Б.Батбаяр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Газ-Импорт ХХК, Комплант ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингисхаан банк, Монголдрай милк ХХК, Болоршүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК 8 С.Батзориг Хөгжлийн банкны мэргэжилтэн асан Бэрэн групп ХХК 9 М.Баярмагнай ЗГ-н ХЭГ-н дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК 10 Ж.Оюунчимэг Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК 11 Б.Бат-Очир Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК 12 С.Магнайсүрэн Барилга, хот байгуулалтын яамны ТНБД, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК, 13 Г.Дөлгөөн Эрсдэлийн газрын захирал асан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Ганхүдэр орд ХХК, Болоршүр ХХК, Газ-Импорт ХХК, Бэрэн групп ХХК, Баруун баян транс ХХК 14 Р.Батбаяр Хөгжлийн банкны газрын дарга асан Бэрэн групп ХХК 15 Г.Дашзэвгэ Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан Бэрэн групп ХХК 16 М.Золжаргал Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан Бэрэн групп ХХК 17 Г.Одонтуул Хөгжлийн банкны Зээлийн газрын захирал асан Бэрэн групп ХХК 18 М.Баянмөнх ХХААЯ-ны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК 19 Б.Найдлаа ТУЗ-н гишүүн, ХҮН намын гишүүн Бэрэн групп ХХК 20 Ч.Отгончулуу Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК 21 Б.Батзаяа Зам, тээврийн яамны ТНБД асан, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК 22 Ч.Нэргүй Худалгаа аж үйлдвэрийн танхимын газрын дарга асан, ТУЗ-н гишүүн Бэрэн групп ХХК 23 Б.Будхүү Хөгжлийн банкны Хуулийн газрын дарга асан Инжир ХХК, Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, 24 Ч.Мөнхбаяр Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга асан Газ-Импорт ХХК, НВЦ ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Болоршүр ХХК, Баруун баян транс ХХК 25 Л.Аззаяа Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн НЦВ ХХК 26 О.Батбаатар Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Вертекс майнинг партнер ХХК 27 Ц.Цоожсүрэн Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга Вертекс майнинг партнер ХХК 28 Б.Цолмон Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан Болор шүр ХХК 29 Б.Амгалан Хөгжлийн банкны газрын дарга Чингис хаан банк, Бэрэн групп ХХК 30 А.Хүчитбаатар Хөгжлийн банкны хэлтсийн дарга Чингис хаан банк 31 Н.Баярчимэг Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн асан Мондулаан трейд ХХК, 32 Ч.Энхбат Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан ........................... Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК 33 Т.Мөнхтулга Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Сэлэнгийн герефорд ХХК 34 С.Хүрэлбаатар Хөгжлийн банкны газрын мэргэжилтэн Сэлэнгийн герефорд ХХК 35 Г.Гантогтох Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Сэлэнгийн герефорд ХХК 36 Б.Чойжилжалбуу Хөгжлийн банкны дэд захирал асан Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Инжир ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингис хаан банк, Болор шүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК 37 Д.Ринчиндорж Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК 38 Д.Даажамба ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Пирамид орд ХХК, Бэрэн групп ХХК 39 Т.Пүрэвсүрэн Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Бэрэн групп ХХК 40 Б.Чинзориг Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч Бэрэн групп ХХК 41 Я.Сод-Эрдэнэ Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС /Зээлдэгчдийн төлөөлөл/ № Овог нэр Албан тушаал Холбогдох зээл 1 Ш.Төгсбат Гүйцэтгэх захирал Бармон ХХК 2 О.Баяр Гүйцэтгэх захирал Комплант ХХК 3 Р.Мөнхжаргал Дэд захирал КЬЮ ЭС СИ ХХК 4 Д.Эрдэнэбилэг Хамаарал бүхий этгээд КЬЮ ЭС СИ ХХК 5 С.Бямбасүрэн Хувьцаа эзэмшигч МБҮ ТРЕЙД ХХК 6 Д.Батбаяр Хувьцаа эзэмшигч МОДУН ХХК 7 Д.Лхагвадорж Хувьцаа эзэмшигч МОНГЕМА ХХК 8 Э.Эрдэнэбилэг Эцсийн өмчлөгч МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК 9 Б.Даваасүрэн Хувьцаа эзэмшигч МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК 10 Ч.Баттогоо Хувьцаа эзэмшигч МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК 11 Г.Цолмон Хувьцаа эзэмшигч ПИРАМИД-ОРД ХХК 12 Г.Байгальмаа Хамаарал бүхий этгээд ПИРАМИД-ОРД ХХК 13 Ц.Баттогтох Хувьцаа эзэмшигч ПРОМОН ТРЕЙД ХХК 14 Л.Болдбаатар Санхүү эрхэлсэн захирал СОР КАШЕМИР ХХК 15 Г.Батдорж Эцсийн өмчлөгч СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК 16 Б.Амармэнд Гүйцэтгэх захирал ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК 17 М.Баянмөнх Гүйцэтгэх захирал ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК 18 Ө.Болдсайхан Эцсийн өмчлөгч ЭНСАДА-ИСТЕРН ХХК 19 Д.Мөнхбаатар Эцсийн өмчлөгч ЭРД ХУЛ ХХК 20 Мягмардорж Хувьцаа эзэмшигч ГАЗ-ИМПОРТ 21 Т.Пүрэвдорж Хувьцаа эзэмшигч МОН ВАТТ 22 Н.Тавинбэх ЭХЯ-ны ТНБД Эрчим хүчний яам 23 Г.Тэнгэр ТТЦС ХХК-ийн захирал Эрчим хүчний яам 24 н.Баттулга Эгийн голын УЦС ХХК-ийн захирал Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК 25 Я.Батсуурь Гүйцэтгэх захирал Эрдэнэс тавантолгой ХК 26 Б.Энхбат Санхүү эрхэлсэн дэд захирал Эрдэнэс тавантолгой ХК 27 Б.Бямбасайхан Гүйцэтгэх захирал Эрдэнэс монгол ХХК 28 Ц.Түмэнцогт Гүйцэтгэх захирал асан Эрдэнэс монгол ХХК 29 П.Ганхүү Гүйцэтгэх захирал асан Эрдэнэс монгол ХХК 30 Д.Хаянхярваа Гүйцэтгэх захирал асан Эрдэнэс монгол ХХК 31 О.Хулан Гүйцэтгэх захирал /үүрэг гүйцэтгэгч/ Эрдэнэс монгол ХХК 32 А.Гантулга Ерөнхий захирал асан ТОСК ТӨҮГ 33 Л.Батжаргал Гүйцэтгэх захирал ТОСК ТӨҮГ 34 Д.Ганхуяг Батлан хамгаалах яамны ТНБД ТОСК хөдөлгөөнт цогцолбор 35 Ц.Эрдэмжаргал Захирал Зэст-Өндөр ХХК 36 Г.Ононтуул Захирал Заг инженеринг ХХК 37 Л.Чулуунбаатар Захирал, үүсгэн байгуулагч Болор шүр ХХК 38 Ц.Содхүү Хувьцаа эзэмшигч Болор шүр ХХК 39 Ц.Ууганбаяр Гүйцэтгэх захирал НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК 40 Б.Эрдэнэбат Хувьцаа эзэмшигч ЭРЭЛ ХХК 41 М.Билэгт Хувьцаа эзэмшигч АЧЛАЛ ТРЕЙД ХХК 42 Э.Золзаяа Хувьцаа эзэмшигч ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК 43 Д.Оюундэлгэр Гүйцэтгэх захирал ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК 44 Г.Буяндэлгэр Хувьцаа эзэмшигч ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК 45 Ш.Билэгтэй Хувьцаа эзэмшигч ШАНХ МАЙНИНГ ХХК 46 Б.Гантүлхүүр Хувьцаа эзэмшигч ПИ СИ ВАЙ ХХК 47 Ц.Отгонбаатар Хувьцаа эзэмшигч ПЕТРОЛЕУМ ПРОДАКШИН ХХК 48 Ц.Насанбат Хувьцаа эзэмшигч ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК 49 Б.Алтангадас Гүйцэтгэх захирал МОНПЕЛЛЕТС ХХК 50 Б.Болормаа Хувьцаа эзэмшигч МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК 51 Б.Мөнхтөр Захирал Бэрэн групп ХХК 52 М.Цэлмэг Гүйцэтгэх захирал Бэрэн групп ХХК 53 Т.Болдмаа Нягтлан бодогч Бэрэн групп ХХК 54 Н.Сүхболд ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Бэрэн групп ХХК 55 Б.Батбаатар Захирал Инжир ХХК 56 Ч.Өлзий Захирал Инжир ХХК 57 Э.Эрдэнэ Тагнуулын ерөнхий газрын газрын дарга асан Инжир ХХК 58 Ш.Бүтэд Мон дулаан трейд ХХК-ийн захирал Чингис хаан банк 59 Г.Ганчимэг гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч МАВАНГҮЙ ХХК 60 Ж.Дашдэмбэрэл гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч ТИ ЖИ ВАЙ ХХК 61 Н.Амгалан гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч БИЙД МАЙНИНГ ХХК 62 В.Ганзориг гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч ХАМТЫН ЭХ БУЛАГ ХХК 63 Ц. Пүрэврэнчин гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч СОДМОНГОЛ ХХК 64 Б.Лхагвадорж гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч ПИ АЙ ЭМ ЭМ ХХК 65 А.Ариунболд Хамаарал бүхий этгээд МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК 66 Ц.Баатарбилэг Гүйцэтгэх захирал НВЦ ХХК 67 Х.Энхсайхан Гүйцэтгэх захирал Монлаа ХХК 68 Ц.Баярсайхан Хувьцаа эзэмшигч Мондулаан трейд ХХК 69 Б.Чулуунбаатар Хувьцаа эзэмшигч Моннис майнинг ХХК 70 Ханагатын Асылбек Хувьцаа эзэмшигч Скайланд энержи ХХК 71 С.Дуламжав Хувьцаа эзэмшигч Сонгоулд ХХК 72 Б.Баярмаа Хувьцаа эзэмшигч Хатант интернэйшнл ХХК 73 Д.Мандахбаяр Хувьцаа эзэмшигч Ганхүдэр орд ХХК 74 М.Энхтайванбаатар Хувьцаа эзэмшигч Империал голд майнинг ХХК 75 Н.Батмагнай Хувьцаа эзэмшигч Империал голд майнинг ХХК 76 Г.Аюулгүй Хамаарал бүхий этгээд Азийн бамбар ХХК 77 У.Тулгаболд Хувьцаа эзэмшигч Нью хаппи ХХК 78 Н.Өлзийбаяр Хувьцаа эзэмшигч БНМС ХХК
Хөгжлийн банкн аас чанаргүй зээлдэгч 25 компанийн зарласан.Үлдсэн газруудыг одоогоор шалгаж байгаа бөгөөд зээлдэгчдээс ихэнх нь улстөрчидтэй хамаарал бүхий газрууд аж. 25 чанаргүй зээлдэгч нарын дунд М.Энхболдын фракцын хүмүүс байгаа нь анхаарал татна. Ардын намын явуулгаар Хөгжлийн банкны асуудлыг дэвэргэх тусам ЖДҮ-ийн хэрэг шиг дарагдах магадлалтай. Банк асуудлаа гаргаж тавьсан, хуулийн байгууллага нь шалгаж эцэслэнэ.Улстөрчдийн хамаарал бүхий компаниуд зээлээ төлөхгүйгээр банкийг хүндрүүлж байхад иргэдээс хоногийн алданга тооцож төлүүлдэг шударга бус ялзарсан тогтолцоог халах нь нэн түрүүний асуудал болоод байна. ХӨГЖЛИЙН БАНКНААС ШАЛГАГДАЖ БУЙ ХҮМҮҮС ИЙН ХОЛБОО ХАМААРАЛ -АТГ-т шалгагдаж буй 69 компанийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий этгээд тэргүүлж байна. Тодруулбал, Империал гоулд майнинг ХХК нь 16,30 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирал Т.Мөнхбаярыг улс төрийн хүрээнд Г.Занданшатарын ойрын хүн гэх яриа бий. Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын ордод “гүйцэтгэх ажиллагаа” нэртэй баривчилгаа явуулсны дараа Империал гоулд майнинг ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар томилогдож байжээ. - УИХ-ын даргын араас хамгийн залуу, боловсролтой, бизнесмен гишүүд нь хошуучилж явна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК. Тус компани нь Хөгжлийн банкнаас 33,15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Х.Ганхуяг гишүүний төрсөн дүүгийн нэр дээр бүртгэлтэй компани юм. Г.Дамдинням гишүүн мөн бүртгэлтэй байгаад хасуулсан байна. -УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ч мөн “Сод Монгол групп”-ээрээ 4,8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Ц.Анандбазар гишүүний 100 хувийн эзэмшлийн компани юм. -УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Вояжер минерал ресурсес” ХХК-тай хамаарал бүхий бөгөөд тус компани 4,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Ч.Ундрам гишүүний аав болох Ч.Чинбатын нэр дээр бүртгэлтэй. -Вестерн холд ХХК нь Хөгжлийн банкнаас 80,6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын эзэмшлийнх бөгөөд Ньюспрогресс групп болон Алтайтрест компаниудтай холбогддог. Эдгээр компаниуд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийх байсан ч одоо түүний дүү болон хүү нь эзэмшиж буй. -Худалдаа хөгжлийн банк Хөгжлийн банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус банкны эзэн нь “сахал” Эрдэнэбилэг. Мөн түүнтэй хамаарал бүхий гэгддэг “Кью эс си” ХХК Хөгжлийн банкнаас 181,6, Хөтөл ХХК 297,3 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Кью Эс Си” компанийн эзэмшигч нь “Ти Ар Эм Эксплорэйшн”. Тус компанийг эзэмшигч нь Маргад Ресорсиз ХХК. Маргад Ресорсиз ХХК-ийг эзэмшигч нь Н.Энхтэмүүлэн гэсэн нэр бүртгэлтэй. Хөтөл ХХК-ийн эзэмшигчээр Цементшохой ХХК бүртгэлтэй. Цементшохой компани нь Гринпинг процесс компани дээр бүртгэлтэй бөгөөд гүйцэтгэх захирлаар нь А.Шоовдор бүртгэлтэй байна. -Макс группийн эзэмшлийн “Макс рөүд” ХХК Хөгжлийн банкнаас 18,4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Макс группийг эзэмшигч нь Д.Ганбаатар. Тэрбээр алдарт уяач, бизнесмен юм. -Ачлал трейд компани Хөгжлийн банкнаас 51,6 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн эзэмшлийнх юм. -“Мон Лаа” ХХК нь Хөгжлийн банкнаас 7,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг Хөгжлийн банкнаас зээл авсны дараа УИХ-ын гишүүн асан М.Билэгт хувьцаа эзэмшигч нь болсон гэдгээ мэдэгдэж байсан юм. Хувьцаа эзэмшигчээр М.Билэгт гишүүний хүү М.Ганбагана бүртгэлтэй байна. М.Ганбагана нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын хүргэн юм. - Мак цемент компани нь Хөгжлийн банкнаас 135 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг 2014 онд авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хамаарал бүхий компани юм. Харин Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл гаргасны дараа тус компаниас зээлээ хугацаанд нь төлж буй, чанаргүй зээлд орох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. -Түгээмэл түмэн хишигтэн ХХК нь Хөгжлийн банкнаас 23,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын дүүгийн нөхрийн эзэмшлийн компани юм. -Шанх майнинг ХХК нь Хөгжлийн банкнаас 7,1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан, МАХН-ын гишүүн байсан Ц.Шаравдоржийнх юм. Одоогоор тус компанийн захирлаар Ц.Шаравдоржийн хүү ажилладаг юм байна. -“Моннис майнинг” Хөгжлийн банкнаас 83,2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Моннис майнинг ХХК-ийг Моннис-Интернэшнл компани эзэмшдэг бөгөөд тус компанийг Б.Чулуунбаатар, Б.Чулуунзоригт нар эзэмшдэг. - Таванбогд групп нь Хаан банк /21,1 тэрбум/ “Говь” ХХК /121,6 тэрбум/-аараа дамжуулан Хөгжлийн банкнаас тус тус зээл авчээ. Ц.Баатарсайханы хувьд маш олон төрлийн бизнес эрхэлдэг, Монголын толгой бизнесменүүдийн нэг юм. - “Изинис эйрвэйз” ХХК Хөгжлийн бакнаас 28,1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очирын эзэмшлийнх юм. Одоогоор тус компанийг Б.Элдэв-Очир гишүүний охин Золзаяа, Т.Эрдэнэ нар эзэмшдэг. - Монпеллетс ХХК нь Хөгжлийн банкнаас 2,3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирал Б.Цогбадрах. “Цэцэнс майнинг энд энержи” ХХК нь Хөгжлийн банкнаас 147,8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Бодь интернэшнл группийн охин компани бөгөөд Голомтын гэж олонд танигдсан Д.Баясгалангийн хамаарал бүхий компани юм. Мөн тус компани Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас 1,2 тэрбумын зээл авчээ. -“Дархан минж” ХХК нь Хөгжлийн банкнаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирлаар Б.Анхболд, Б.Баянжаргал нар ажилладаг. -Монполимент ХХК нь Хөгжлийн банкнаас 112,2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавынх юм. Харин одоо тус компанийн ТУЗ-ийн даргаар Ц.Гарамжав гишүүний охин Н.Мөнхнасан ажиллаж байна. -Мондулаан трейд ХХК нь Хөгжлийн банкнаас 17,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Барилга хот байгуулалтын яамны дэд сайд асан Ш.Лхамсүрэнтэй холбогддог. Түүний компани өмнө ЖДҮХС-аас зээл авсан хэмээн албан тушаалаас нь огцруулж байсан юм. Түүний гэр бүлээрээ эзэмшдэг Нүүдэлчин групп нь олон охин компанитай. Дэд сайд асан Ш.Лхамсүрэн 2010 оноос Нүүдэлчин группээс нэрээ хасуулсан ч түүний гэр бүл одоо ч эзэмшигчээр бүртгэлтэй. Мөн түүний аав Б.Шүхэрт болон түүний гэр бүл нь Чингис хаан банкинд хувь эзэмшдэг. Чингис хаан банк нь Хөгжлийн банкнаас 1,08 тэрбум төгрөгийн зээл авсан. Ш.Лхамсүрэнгийн эгч Ш.Бүтэд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр юм. -Энсада-Истерн ХХК нь Хөгжлийн банкнаас 33,7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Сангийн яамны дэд сайд асан С.Пүрэвтэй холбогддог. Тэрбээр Ардчилсан нам олонх байх үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан юм. - Капитал банк 45,6 тэрбум, Монгол мах экспо 29,9 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Тус компаниуд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбогддог. Эдгээр компаниуд Бишрэлт группэд харьяалагддаг. Бишрэлт группийн эзэн нь экс гишүүн Б.Ундармаа. -Эрэл ХХК Хөгжлийн банкнаас 142,6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн асан, Эрэл группийн захирал Б.Эрдэнэбатынх. Тэрбээр шүүхээс ял сонссон юм. -Монгол драй милк ХХК нь Хөгжлийн банкнаас 50,4 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Монгол драй милк” ХХК-ийг “Алтай констрашн”-ий Х.Бат-Эрдэнэтэй холбоотой гэдэг. -Ган Хүдэр орд ХХК нь Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирлаар Д.Мандахбаяр ажилладаг бөгөөд Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяртай холбоотой гэж харддаг. - Пирамид-Орд ХХК нь 22,9 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Тус компанийн захирал нь Г.Цолмон. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай тун ойрын гэж улс төр, бизнесийн хүрээнд ярьдаг. Тус компани нь зээл авахдаа экс Ерөнхийлөгч Х.Баттулгын толгойлж буй МоАХ-ын газрыг барьцаалсан гэх мэдээлэл ч бий. - ТОСК-Шинэ яармаг төслийн гүйцэтгэгч Юнайтэдпрожектс групп Хөгжлийн банкнаас 279,6 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирал Ц.Ууганбаяр. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Тиймээс экс Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ зээлийн ард байгаа гэж харддаг. -Модун ХХК Хөгжлийн банкнаас 6,1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг 1572 хувь эзэмшигчтэй Монгол есөн зуун ерэн ес үндэсний нэгдэл эзэмшдэг аж. Компанийг төлөөлөгч нь Т.Наранбулаг. Монгол есөн зуун ерэн ес үндэсний нэгдэлийн захирлаар Б.Батбаатар ажилладаг. - Бэрэн групп Хөгжлийн банкнаас 115,1 тэрбум, 44,2 тэрбум төгрөгийн зээлүүдийг тус тус авчээ. Бэрэн группийг Б Си Жи Мн компани эзэмшдэг бөгөөд тус компанийн захирлаар А.Хүрэлшагай ажилладаг. Бэрэн группийн ерөнхийлөгч Б.Мөнхтөр бөгөөд тус компани нь маш олон охин компаниудтай салбар бүрт үйл ажиллагаа явуулдаг. -Пи Си Вай ХХК нь Хөгжлийн банкнаас 4,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирлаар Б.Гантүлхүүр ажилладаг. НВЦ ХХК нь Хөгжлийн банкнаас 82,9 тэрбум төгрөгийн зээл авсан. НВЦ холдингийн захирлаар Ц.Баатарбилэг ажилладаг. - Хатант интернэшнл ХХК нь Хөгжлийн банкнаас 8,3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирлаар Д.Ганбат, Б.Баярмаа нар бүртгэлтэй байна. -Сонгоулд ХХК нь Хөгжлийн банкнаас 19,7 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийг Д.Батболд эзэмшдэг. Харин Улсын бүртгэлд Сэр-Одын Дуламжавын нэр дээр бүртгэлтэй. Тус компанийг Буян-Ухаа дахь гаалийн байцаагч С.Цэцгээтэй холбож хэвлэлүүд бичиж байв. Мөн Хайрын бэлэг амралтын газартай ч холбодог. - Эрд хул ХХК нь Хөгжлийн банкнаас 600 сая төгрөгийн зээл авчээ. Тус компанийн эзэмшигч нь Доржсүрэнхорлоогийн Мөнхбаатар бүртгэлтэй. - Монгол эм инпекс концерн ХХК Хөгжлийн банкнаас 3,9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн эзэмшигч нь Б.Болормаа. - Газ-Импорт ХХК Хөгжлийнбанкнаас 7,3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирлаар П.Мягмардорж бүртгэлтэй. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Газ-Импорт компанид давуу байдал олгосон хэмээн шалгаж буй. Мөн Хөгжлийн банкнаас 15,5 тэрбум төгрөгийн зээл авсан Монгол микрон кашмер ХХК-ийг ч мөн Ч.Энхбаттай холбоотой, түүнийг тус компанид давуу байдал олгосон гэх хардлага бий. Монгол микрон кашмер ХХК-ийг Н.Ариунаа, Б.Түвшинжаргал болон Их хүрээ Энержи ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй. - Инжир ХХК нь Хөгжлийн банкнаас 7,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирлаар Б.Батбаатар бүртгэлтэй бөгөөд Г.Бямбажав, Б.Золбаяр, Ч.Өлзий нар эзэмшдэг. - Комплант ХХК нь Хөгжлийн банкнаас 3,8 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани О.Баяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй. - Дэд бүтэц инженернинг ХХК нь Хөгжлийн банкнаас 2,7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Ц.Насанбат, М.Одончимэг нарын нэр дээр бүртгэлтэй. - Бармон ХХК нь Хөгжлийн банкнаас 16,7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг НИТХ төлөөлөгч Ш.Үнэнбатын гэр бүл эзэмшдэг. - Кредос ХХК нь Хөгжлийн банкнаас 25,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь Ц.Баттогтох, Б.Гансүх нарын нэр дээр бүртгэлтэй. Гэхдээ тус компани Промон трейд компанийн салбар компани бөгөөд тус компанийн захирлаар Г.Естболд бүртгэлтэй байна. Промон трейд компани нь Н.Оюунбатын нэр дээр байдагб бөгөөд бидний сайд мэдэх Beneton, carpisa, Wycon зэрэг импортын бараа нийлүүлдэг аж. - Сэлэнгийн герефорд ХХК нь Хөгжлийн банкнаас 5,3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь Sowa Michal Grzegorz, Л.Баянбаатар нарын нэр дээр бүртгэлтэй. - Ди Би Эм Лизинг ХХК 7,1 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авсан. Тус компани нь Хөгжлийн банкны охин компани юм. - Эйч Энд эйч ремикон ХХК нь Хөгжлийн банкнаас 2,3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь Ким Жэйсү /Kim Jaesoo/, Майдарын Баянмөнх нарын нэр дээр бүртгэлтэй. - Дорнын цас ХХК нь Хөгжлийн банкнаас 2,9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь А.Амартүвшин, А.Амар-Отгон нарын нэр дээр бүртгэлтэй. - Строй-инвест ХХК Хөгжлийн банкнаас 2,3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь Г.Сэргэлэн, З.Вандан, Г.Зориглон нарын нэр дээр бүртгэлтэй.
2 Сэтгэгдэл