“МОН ЛАА”, “МЕЛАНЖ” ХХК-Д АШИГТ МАЛТМАЛ ТЭЭВЭРЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНЫХАН АВЧ ӨГСНӨӨРӨӨ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОВ

–Хөгжлийн банкны удирдлага хууль, журмаа зөрчиж байгааг хэн хянах вэ–

“Нүүрсний” гэх хэргүүдтэй холбоотойгоор Хөгжлийнбанкнаас чанаргүй зээл авсан аж ахуйн нэгжүүд, тэднийхамаарал бүхий улстөрчид, зээлийн эргэн төлөлтийгсүүлийн үед мартах шахаж байна. АТГ-ынхан өнгөрсөн мягмар гарагт “Нүүрс-ний” гэх хэрэгт холбогдон шалгажэхэлсэн 17 улстөрчийн нэрийг зарлах үеэр Хөгжлийнбанкны зээлтэй холбоотой хэргийг лавласан сэтгүүлчийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаМ.Даваатогтох “Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг энэоны нэгдүгээр сарын 28-наас явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээнд хийгдсэн. Тодруулбал, нийт 94 хүн болон хуулийн этгээдийгяллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Тэдний дунд УИХ-ын гишүүнээр одооажиллаж байгаа болон өмнө нь гишүүн байсан хүмүүсбий. Хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн, хянагдаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн.

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны дүнд, хэвлэлийнхний анхааралд өртсөн өнгөрсөн хавар, зунХөгжлийн банкны зээлдэг ч нар авсан мөнгөө дорвитойтөлж, зарим нь бүр ямар ч өр төлбөргүй болсон гэдэг. Тэгвэл олон жилийн өмнөөс л Хөгжлийн банкны чанаргүйзээлдэгчийн ангилалд орсон “Мон лаа” болон “Монголдрай милк” -ийнхэн өнөө болтол зээлээ төлөхгүй “ширэннүүрлэж” байна. Уг нь Хөгжлийн банкныхан эл хоёркомпанийнханд давуу байдал олгож, зээлээ төлөхболомжоор хангачихаад байхад шүү дээ.

Тус банкнаас энэ оны эхээр Боомтын зөвлөлд хандаж“Мон лаа” компанид хилээр ашигт малтмал тээвэрлэхэднь дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн албан бичиг хүргүүлсэнбайна.

Боомтын зөвлөлийнхөн ч хүсэлтийг нь хүлээн авч “Монлаа” компанийн 70 машиныг Дорноговь аймаг дахьХангийн боомтоор төмрийн хүдэр зөөх боломж, нөхцөлөөр хангаж өгсөн аж. Ингэснээр “Мон лаа” компанийнхан энэ оны нэгдүгээр сараас хойш энэ сарынэхэн хүртэлх хугацаанд таван сая ам.долларын ашиг олсонгэнэ. Гэвч Хөгжлийн банканд нэг ч төгрөгийн зээлээ эргэнтөлөөгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнызахирал Н.Мандуул тэргүүтэн хууль, журмаа зөрчин элкомпанид давуу байдал олгосны үр ашиг гарсангүй.

“Мон лаа” ХХК-ийнхан “Монгол газар” -ын захиралЦ.Мянганбаярын хамаарал бүхий оффисын барилгыгбарьцаалан төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулахүйлдвэрийн төсөлдөө Хөгжлийн банкнаас 5.6 тэрбумтөгрөгийн зээл авсан юм. Ингэхдээ хууль зөрчин техникэдийн засгийн үндэслэлээ ч боловсруулаагүй байхад ньХөгжлийн банкны албан тушаалтнууд нөлөөлөн гурвансая ам.доллар буюу дээрх хэмжээний төгрөгтэй тэнцэхзээл олгосон билээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлсэн ч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн гэх шалтгаанааршийдвэрлэлгүй өнөөг хүрч байгаа.

УИХ-ын гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэн өчигдөр“Меланж” компанийг шалгах ёстой хэмээн мэдэгдэж, чуулганы танхимдаа лоозон өлгөсөн байсныг уншигч, үзэгчид анзаарсан биз. Хариуд нь тус компанийнханмэдэгдэл гаргаж, залруулга хийхийг шаардсан. ДорнодынБаянтүмэн сумын нутагт, улсын хилийн зурвасташиглалтын лиценз авсан эл компанийг “Алтайконстракшн” -ы Х.Бат-Эрдэнэ үүсгэн байгуулсан гэхбөгөөд “Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүнийүйлдвэр” барина хэмээн Хөгжлийн банкнаас 42.6 тэрбумтөгрөгийн зээл авсан “Монгол драй милк” ХХК-ийнзээлийн барьцаанд нь “Меланж”-ийн уурхайг тавьсангэсэн мэдээлэл хэвлэлд бичдэг. Эл “Меланж” гэхкомпанид давуу байдал олгосон гэмээр, “Мон лаа” -д өгсөнтэй адил утгатай албан бичиг Хөгжлийн банкнызахирал Н.Мандуулын гарын үсэгтэй бичиг Боомтынзөвлөлд хүргүүлсэн юм байна.

Эдгээр үйлдлийг Хөгжлийн банкны удирдлага хуульзөрчин зээлдэгч аж ахуйн нэгжийнхэнд давуу байдалолгосон гэж хардахаас өөр аргагүй. Хэзээ мөнгө орж ирэхнь эргэлзээтэй байхад Хөгжлийн банкны удирдлага илтдэмжлэг үзүүлсэн бичиг явуулсан нь ямар нэг ашигсонирхол байна гэж харагдаж буй юм. Уг нь болХөгжлийн банкныхан зээлдэгчээс мөнгөө, эсвэл мөнгөтэйдүйцэх хөрөнгө л олж авах үндсэн зарчимтай баймаар. Хувийн компанийн бизнесийг дэмжсэн бичгийгбайгууллагын буюу Хөгжлийн банкны нэрийг ашиглажилгээн бусдад давуу байдал олгож байгаа нь яалт ч үгүйхууль зөрчсөн үйлдэл.

Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 18¬нд баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авахзарим арга хэмжээний тухай тогтоолын хавсралтадзааснаар тус банкныхан хэн нэгэнд давуу байдал олгохыгхориглосон. Тодруулбал, Хөгжлийн банкны дүрмийн7.1.1-т “Хууль тогтоомж болон банкны дотоод журамдзаасны дагуу өөрийн банкны ажилтанд санхүүгийнтусламж, дэмжлэг үзүүлэхээс бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэхийгхориглоно” гэж заасныг зөрчсөн нь илэрхий байна.

ТУЗ-ИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ТОМИЛГОО ХИЙВ ҮҮ

Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага ажлаа хуулийндагуу хийж буй, эсэх, зээлдэгч аж ахуйн нэгжүүдтөлбөрөө тогтсон хугацаанд төлж байгаа, үгүйг өнөөдөрхэн ч анзаарахаа болив. Улстөрчдийн хамаарал бүхий,эсвэл олонд цоллуулсан аж ахуйн нэгжүүд нь зээлээ төлж, “ширэн нүүртэй” компанийнхан нь Хөгжлийн банкныудирдлагаар албан бичиг бичүүлж авсан ч төлбөрөөөгөхгүй байна. Эдгээрийг хэн хянаж, шалгах ёстой юмбол. Хяналт суларснаас Хөгжлийн банк маш олончанаргүй зээл олгосныг өнгөрсөн өвөл, хаврын дуулианыүр дүнд амжилттай төлж байсан нь үр дүнгүй болох юмбиш биз.

Яагаад хяналт суларсан гэж үзэж байна вэ гэхээр найз, нөхөд гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс Хөгжлийнбанканд удирдах албан тушаал хаших болсон нь ашигсонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байгаа юм.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өмнө нь“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол”-д нөлөө бүхийалбан тушаал хашиж байсан нэгэн. Тэрбээр УИХ¬ынгишүүн асан, өдгөө Монголбанкны Эдийн засгийнсудалгаа, сургалтын хүрээлэнгийн захиралС.Дэмбэрэлийн хүргэн хэмээн Хөгжлийн банкныхан ярихюм билээ.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийнхүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкны Хөрөнгийнудирдлагын газрын захирлаар ажилладаг. Тэдний найз, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргаС.Мөрөн гэх эмэгтэйг жирэмсний амралттай байхад ньХөгжлийн банкны удирдлага нийлээд ажилд нь оруулж, Захиргаа, удирдлагын газрын захирлын үүргийг хавсрангүйцэтгэгчээр томилсон аж. Уг нь Хөгжлийн банкнытухай хуулийн 21.3-т “Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэдзахирал, газрын захирлуудыг энэ хуулийн 20.1.4-т заасанжурмын дагуу олон улсын нээлттэй сонгоншалгаруулалтаар сонгож, Төлөөлөн удирдах зөвлөлөөстомилж, чөлөөлнө” гэж хуульчилсан байдаг. Хуулийн элзаалт энэ банкны удирдлагад хамааралгүй болсон юм гэжүү. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийнхөө эрх мэдлийг давжН.Мандуул дураараа томилгоо хийсэн нь харагдаж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ нь бэлгэдэл төдийажиллаж байгаа юм биш үү. УИХ, АТГ зэрэг байгууллагаэнэ асуудлыг анхааралдаа авахгүй бол Хөгжлийн банканддахиад эрсдэл учрахгүй гэсэн баталгаа алга. Хөгжлийнбанкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахУИХ-ын Хянан шалгах түр хорооны Б.Энхбаяр өнгөрсөндаваа гарагт “Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, улстөрд нөлөө бүхий этгээдүүдийн гар хөл шургалсан, нөлөөлсөн, хэргийг хэрэг биш болгосон гээд тэгээс ньэхлээд бид адаг хүртэл нэгбүрчлэн нээлттэй сонсголоорооярих боломж гарна” хэмээн өгүүлээд буй. Адаг хүртэл ньярих юм чинь Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагынхууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг ч нээлттэй сонсголоороо ярих нь зөв биз ээ.

Эх сурвалж:Tac.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.