“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б, ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН ГНАРТ ХИЛИЙН ХОРИГ ТАВИЛАА

Зам тээврийн сайд асан, мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан нэр бүхий 2 хүнд
Нийслэлийн прокурорын газраас хилийн хориг тавилаа. 
Тодруулбал: Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Зам тээврийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г,  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээ саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлжээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.