ЗАЙСАНГИЙН "MUDI RESIDENCE" ХОТХОНЫ БОХИРЫН ХУДАГ ХАЛЬЖ, ТУУЛ ГОЛ РУУ ЦУТГАЖЭЭ

Богдхан уулын Дархан цаазат газар ХУД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mudi Residence” хотхоны бохирын худаг хальж, Туул гол руу цутгаж байжээ. Тус хотхон нь ХААИС-н хойно, Туул голын эрэг дагуу байрладаг юм.
Бохирдсон Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран монголын нийт хүн амын талаас дээш хувь Туул голоос ундаалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой.

                                                                                                                                                                                   Эх сурвалж:tac.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.