Ч.МАРАЛМААГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болно. Түүнийг замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн долоон автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай хоёр хүүхдийг дайрч эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт нь эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-д их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.