ХААН БАНКНЫ АХЛАХ АЖИЛТАН 7 УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР 360 САЯ ТӨГРӨГИЙГ КАССЫН ДАНСНААС ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ ГАРЛАА

Цагдаагийн байгууллагад ХААН банкнаас манай ахлах ажилтан кассанаас 100.000 ам.доллар хулгайлсан байна гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад ХУД-ийн 19 дүгээр хороо Зайсан аппартментэд амьдардаг 27 настай З нь 10 сарын 28-наас 12 сарын 06-ны хооронд 7 удаагийн хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг хувьдаа завшсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.